Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрийн худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн ашиглалтийн талбайн 5 метр ухсан нүхэнд хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 3 иргэн шороонд дарагдан нас баржээ. Энэ талаарх дуудлагыг 2015.10.14-ний өдрийн 20:03 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч нийт 7 албан хаагч, 1 автомашинтай ажилласан байна. Хэргийн газраас иргэн М /39 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, А / 30 настай эрэгтэй/ нарын цогцсыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
