БОНХАЖЯамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалтын гарын авлагыг боловсруулж, хэвлэн гаргаж буй бөгөөд энэ сарын 15-ны өдөр “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалтыг хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад сэтгүүл зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг Их дээд сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, төгсөх курсын оюутнууд болон сонин, сэтгүүл, цахим хуудас, телевиз, радиогийн 50 гаруй хүн хамрагдаж, сертификат гардан авав.
Сургалт нь олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, их дээд сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш, оюутнуудад ногоон хөгжлийн тухай ойлголт, үзэл баримтлал, ногоон хөгжлийг олон нийтэд таниулах, сурталчлах хүсэл эрмэлзлэлийг өдөөх, мэдээлэл олж авахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг мэдэх, зорилготой ба:
– Тогтвортой хөгжлийн зорилт, Ногоон хөгжлийн бодлого
– Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих нь
– Ногоон хөгжлийн эдийн засгийн хөшүүрэг
– Ногоон худалдан авалт, хэрэглээ ба амьдралын хэв маяг, ногоон хөгжил ба боловсрол, багийн ажил гэсэн сэдвийн хүрээнд зохион байгууллаа.