Өнөөдөр бурхан багшийн “Эхийн ачийг хариулсан дүйчэн” өдөр

11215143_889237784516947_7045602583663942643_nБурхан багш өөрийг нь төрүүлээд мөнх бусыг үзүүлж, 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулаад тэнгэрийн орноос Замбу тивд эргэн заларсан дүйчэн өдөр тохиож байна.

Энэ өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд 11.00-16.00 цагт “Бурхан багшийн чого” хурна.
Мөн Цогчин дуган буюу Очирдарийн дуганд 11.00-16.00 цагт “Дэмчиг”-ийн зан үйлийн дэлгэр хурлыг хурна. Дэмчиг нь нууц тарнийн ёсны 4 гол бурханы нэг бөгөөд эхийн дандарт хамаардаг байна. Тус хурлыг жилд ганц удаа хурдаг бөлгөө.
Ертөнцөд бурхан залрах нь нэн ховор бөгөөд Бурхад заларсан ч нэг насан дээр бурханы хутагт хүргэдэг нууц тарнийн ёсыг номлох нь бүр ч ховор байдаг байна. Тиймээс “Дэмчиг”-ийн зан үйлийн хурлыг сонсох болон даган баяссанаар нууцийн тарнийн ёсны номтой учрах авъяас билэг оршдог байна.

“Эхийн ачийг хариулсан дүйчэн” өдрөөр хийсэн буян бум живаа болон арвиждаг хэмээх ба энэ өдөр нэн ялангуяа эцэг эхдээ шүтэж буян хураадаг уламжлалтай. Тиймээс та эцэг эхийнхээ ачийг санаж, ээж аавыгаа баясгаж баярлуулж, асарч тэтгэж үйлдээрэй.
Хэрвээ эцэг эх тань бурхан болсон бол хойдын буянд нь шамдаарай.

Та энэхүү дүйчэн өдөр Бурхан шүтээндээ зул хүж өргөж, маани тарни урьж, Гандан хийдэд очиж, мөргөл гороо хийж буянд шамдаарай.
Мөн өтгөс буурлуудыг асарч, балчир багачуудыг баярлуулж, үе тэнгийхэнийгээ хүндэлж, махан хоолыг тэвчиж, уур тэргүүтэй хилэнц нүглийг тэвчиж, зам хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

Таны буян номын үйл барцад саадгүй байх болтугай.

ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

Санал болгох мэдээ

Буян хийх 7 мөрдлөгө

Буян хураах олон арга байдаг. Бурхан багшийн айлдсан ном сургаалын дагуу аливаа зүйлийг  хийж бүтээвэл …