Г.Ганчимэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргав

huuhen

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэднийг хоорондоо үгсэн хуйвалдаж, их хэмжээний хахууль авахыг завдсан гэх хэргээр саатуулаад байгаа аж.

Тэгвэл ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг сэжигтнээр тооцон, шалгахын зэрэгцээ цагдан хорих 14 хоногийн хугацаа дуусч байгаа тул прокурорын байгууллагаас яллагдагчаар тооцон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хорих хүсэлтээ хүргүүлээд байгаа аж.

Өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн хүсэлтийг хэлэлцэх байсан ч тухайн үед сэжигтний өмгөөлөгч нь шүүгчээс татгалзах хүсэлт гаргасантай холбоотойгоор шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэж чадаагүй юм.

Тэгвэл өнөөдөр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгалаа. Уг асуудлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шүүгч н.Олзод дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой аж.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …