Нулимс асгаруулагч цацсан цагдаад эрүү үүсгэлээ

olloo_mn_1408414176_er

Энэ сарын эхээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэртээ агсам тавьсан Х гэх эрийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулжээ. Иргэн Х эрүүлжүүлэх байрны камерын өрөөнд саатуулагдаад байхдаа тамхи татаж, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг асуудал үүсгэсэн байна.

Харин энэ үеэр эрүүлжүүлэх байрны цагдаа хүний биед маш хортой нулимс асгаруулагч /дотроо олон янз байдаг бөгөөд хоолой боодог давхар үйлчилгээтэй ч байдаг/буюу газ ашигласан аж. Тэгвэл долоо хоногийн дараа иргэн Х нэг нүд нь юм харахгүй байна хэмээн гомдол гаргажээ.

Энэ дагуу ЦЕГ-ын Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тухайн албан хаагчийн үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм байна.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

“Монгол хэлний тухай хууль”-ийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн …