Ирвэс хамгаалагчийн хэргийг илрүүлэхэд бодит мэдээлэл өгсөн хүнийг 10 сая төгрөгөөр шагнана

14485894775657b8a5c6fcd

“Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Ажил мэргэжилдээ дуртай, эх орон байгаль дэлхийдээ хайртай ийм хүнийг бид хайрлахад оройтоогүй. Хэрэг илрэх учиртай. Хэрэгтэнг олох ёстой” хэмээн “Гацуурт”ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлажээ.

1448678081565912c16479f

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Т.Лхагвасүмбэл Хөвсгөл нуурын эрэг дээр учир битүүлгээр амиа алдсан байсныг алга болсноос нь тав хоногийн дараа олсон билээ.

Харин цагдаагаас амиа хорлосон хэмээн дүгнэлт гаргасан бол байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон ар гэрийнхэн нь түүний үхэлд уул уурхайн компаниудыг сэжиглэж байгаа.

Тэд талийгаачийг өмнө нь гурван удаа бусдад барьцаалагдаж, амиа алдах шахаж байсан тухай мэдээлсэн билээ.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …