Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх компаниудыг хууль зөрчин сонгожээ

16890 Өнөөдөр ШӨХТГ-аас сурагчийн дүрэмт хувцасны үнэ, НИК компани, Хүчит Шонхор захын түрээс болон орон сууцны үнийн өсөлтийн талаар ямар арга хэмжээ байгаа тухайгаа О.Магнай мэдээллээ.

Сурагчдын дүрэмт хувцас: ШӨХТГ-т энэ жил хоёр дахин үнэ нь нэмэгдсэн сурагчдын дүрэмт хувцастай холбоотой маш олон гомдол иргэдээс ирсэн байна. Энэ дагуу ШӨХТГ-аас БШУЯ болон ҮХААЯ-ынхантай уулзжээ. Ингэхэд сурагчийн дүрэмт хувцсыг долоон компаниар хийлгэх гэрээг нь Өрсөлдөөний тухай хууль зөрчин сонгосон байсан аж.  Тиймээс тус гэрээгээ өөрчлөх, эргэн харах, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхэд анхаарах хэрэгтэйг холбогдох хүмүүст сануулсан байна. Мөн цаашид ч үнэ нь яагаад хэд дахин нэмэгдэж буй шалтгааныг нарийн шалгах болно гэдгээ амлав.

НИК: Шатахууны үнийг судалгаагүйгээр өсгөснөөс болоод хомсдол үүсгэсэн “НИК” компанид ШӨХТГ-аас 4,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Гэтэл НИК компани хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, шүүхэд хандаад байсан ч  Улсын дээд шүүхээс өмнөх шатны шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэж “НИК” компанид тавьсан торгуулийг үндэслэлтэй гэж үзсэн байна.

Түрээс: Түрээсээ хууль бусаар нэмж, түрээс нь харилцан адилгүй байсан “Хүчит шонхор” захын удирдлагууд Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн тул 110 сая төгрөгийн торгууль тавьсан байна.  Харин тус захын удирдлагууд торгуулиа хүчингүй болгож өгөх хүсэлтийг ШӨХТГ-т хандан тавьсан боловч хүлээж аваагүй гэнэ.

Орон сууц: ШӨХТГ нь орон сууцны үнэ өсгөөд байна гэсэн ярианы мөрөөр арга хэмжээ авч чадахгүй гэдгээ илэрхийллээ. Харин тэд орон сууцны үнийн хөөсрөлтэй холбоотойгоор тухайн компани, эсвэл банктай холбоотой гомдол ирсэн тохиолдолд анхаарлаа хандуулан ажиллах боломжтой гэдгийг хэлэв.

Л.Бадрах

 ugluu-logo5

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …