Өнөөдөр болох үйл явдал

download-4909.00 цагт: Компаниуд болон дотоодын зах зээлд инноваци шингэсэн технологи, цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загварыг нэвтрүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийн хооронд олон талын бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэх зорилготой “Boosting Mongolia” арга хэмжээ МҮХАҮТ-д үргэлжилнэ. Утас: 70109090, 99107440


10.00 цагт: Хөдөлмөрийн яам, МҮЭХ-ны захиалгаар МҮЭХ-ны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдэмтэн, багш нар “Хамтын гэрээний хэрэгжилт, хөдөлмөрийн харилцааны төлөвшлийн судалгаа” болон Монгол улсад хичнээн ААН байгаагаас хэд нь хамтын гэрээтэй эсэх, хөдөлмөрийн харилцаа ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар МҮЭХ-ны байранд семинар болно. Утас: 99027019, 88007709


11.00 цагт: Аймгуудын удирдлагуудтай хийх цахим хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.


11.00 цагт: “Мөнхийн үсэг” групп, “Аз Хур” номын их дэлгүүр, “Болор судар” хэвлэлийн газар, Bookstore.mn цахим хуудас хамтран “Эртний сургаалаас суралцъя” эссэ бичлэгийн уралдааныг 13-18 насны хүүхдүүдийн дунд зарлах гэж байгаа талаар мэдээлэл хийхээр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99207345, 300995


11.00 цагт: Бүртгэл, статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны жилийн эцсийн статистикийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Засгийн газрын III байрны 320 тоот хурлын танхимд болно. Нийгмийн болон эдийн засгийн статистикийн газрын дарга нар мэдээлэл хийнэ. Утас: 261502


12.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Монгол Улсад суугаа дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, мэндчилгээ дэвшүүлнэ. Арга хэмжээ Төрийн ордны 9 хөлт цагаан тугтай танхимд болно.


12.00 цагт: Засгийн газраас энэ оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран ажиллах гэрээг үзэглэх ёслол МҮЭ-ийн холбооны байранд болно. Утас: 99027019, 88007709


14.00 цагт: Аж үйлдвэрийн салбарт энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгож буйтай холбогдуулан “Дотоодын үйлдвэрлэл, борлуултыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийг зөвлөгөөн” “Туушин” зочид буудлын  “Соёмбо” танхимд болно. Төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий тус зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. Утас: 88022804, 88989878, 95170869


14.00 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ.


16.00 цагт: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд олон нийтэд танилцуулах өдөрлөгийг  Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна. Утас: 99767480, 95777621, 99036586


16.00 цагт: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, доктор, профессор Должингийн Баярсайханы “Гадаад орнуудын эрүүгийн процесс” номын агуулга, үзэл санаа сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.


17.00 цагт: Урчуудын эвлэлийн шилдэг уран бүтээлч, зураач Ж.Ойланы бие даасан 20 дахь удаагийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт “Luxury King Tower Apartment”-д болно.


18.00 цагт: “Sunjin Grand” зочид буудлын “Grand ball” ресторанд оны шилдэг байгууллагын батламж гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …