“Монголд Интернэт нэвтэрсний 20 жилийн ой” 2016 оны 1 сарын 17

381996 оны 1 сарын 17-ндДатаком компани Монголд анх удаа интернэтийн онлайн үйлчилгээний нээлтээ хийж, Интернэтийн бүрэн үйлчилгээг үзүүлж эхэлсээр эдүгээ 20 жил өнгөрчээ.1996 онд Датаком компанийн Мэйжикнэт сүлжээ нь цорын ганц Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) байсан бөгөөд нийт интернэт хэрэглэгчдийн тоо 500 байсан бол эдүгээ 59 аж ахуйн нэгж интернэтийн үйлчилгээ эрхэлж, интернэт хэрэглэгчийн тоо 2.1 сая болж, бидний хамгийн чухал хэрэглээ хэдийнээ болжээ.

Интернэтийн 20 жилийн ойг тохиолдуулан Датаком ХХК нь Мэдээллийн Технологи Харилцаа Холбооны Газар, Харилцаа Холбооны Зохицуулах хороотой хамтран 2016 оны 1 сарын 14-ний өдөр “Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр 2016 оныг “Мэдээллийн аюулгүй байдал, Интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил”болгон зарласан бөгөөд Монголын интернэт технологийн хувьд дэлхий дахины чиг хандлага, стандартад нийцэхүйц түвшинд хэдийнэ хүрч, агуулга аюулгүй байдалд чиглэсэн салбарын бодлого нь Интернэтийн хөгжил илүү гүнзгий түвшинд хүрснийг илтгэж байна.

2016 оны 1 сарын 15-нд 18:00 цагт Баянгол ресторанд Монголд анх интернэт нэвтрүүлэхэд гар бие оролцон ажилласан анхдагч инженер, техникийн ажилтнууд, хамт олны цугларалт болох тул Хэвлэл Мэдээллийн салбарынхан та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, Интернэт хэрхэн нэвтэрсэн тухай ярилцлага сурвалжлага хийх, мэдээ гаргах боломжтойг дуулгахад таатай байна.

Нийт Интернэт эзэмшигч, хэвлэн нийтлэгч та бүхэн интернэтийн 20 жилийн ойг тохиолдуулан Мэдээллээр ивээн тэтгэхийг уриалж байна. Өдгөө 20 жилтэйгээ золгож буй Монголын интернэтийн хөгжлийн түүх хором бүрээр өргөжин тэлж, өсөн хөгжсөөр манай орны улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, банк санхүү, бизнес гэхчлэн бүхий л салбарын хувьд томоохон дэвшил, сайн үр өгөөжийг авчирсаар байгаа билээ.

2016 оны 1 сарын 14.

Датаком ХХК, Маркетингийн алба

Утас: 321312, 99035106, 99098064

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …