Японы Шударга худалдааны комиссын дарга Казуюуки Сугимото Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөрд мэндчилгээ дэвшүүлэн ил захидал илгээсэн байна. Түүний захидалыг тус худалдааны комиссын бие төлөөлөгчид ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрд гардуулан өгсөн юм.
Японы Шударга худалдааны комиссын дарга Казуюуки Сугимото ил захидалдаа “Таныг ШӨХТГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад баяртай байна. Та зөвхөн Монголын зах зээл дээрх бус дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөнийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Таны гаргаж байгаа санал санаачилга бидний харилцан ойлгоцол болон хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно. Бид Монголын Өрсөлдөөний тухай хууль, дүрмийг сайжруулах болон хэрэгжилтэд сургалт семинар зохион байгуулах замаар хувь нэмрээ оруулахдаа үргэлж бэлэн байна гэдгээ илэрхийлмээр байна” хэмээн бичжээ.