Өмнөговьд хоттой мал нь осгож малчид зутарч байна

12790920_1277676785582521_3811770587828033557_n(1)Дундговь аймгийн удирдлагууд өнгөрөгч өдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болсон Адаацаг суманд ажиллажээ. Тэдний хувьд 53 хот айлаар орж, 150 гаруй малчин, иргэдтэй уулзаж, хаваржилттай газар дээр нь танилцаж, аймгийн онцгой комиссоос тараагдсан өвс, тэжээлийн хүртээмж, сум орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгасан байна. Энэ сарын 4-ний өдөр болсон цасан шуурга тус суманд 12 цагийн турш үргэлжилсэн бөгөөд цаг агаарын цочир үзэгдлээс болж сумын цахилгаан, мобикомын сүлжээ 24 цагийн турш тасарч, айлуудын хашаа, гэр, байшингийн нөмөр газарт 50-1 метр цас хунгарлаж, хөдөөд бууц, малын хороо цасанд дарагдаж, олон тооны мал хорогджээ. Түүнчлэн отроор яваад сум руугаа нүүж ирж байсан малчдын мал тарж алга болсон, адуу, үхэр уруудсан байна.

                                    12814676_1277702102246656_8848741847113408580_n

Эх сурвалж: MNB.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …