Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимпын наадмын ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР-ийн төрөлд анх удаагаа ОЛИМПИЙН АВАРГА болсон Буянтогтохын Сумъяа, түүний багш дасгалжуулагч Дагвадоржийн Энхбаяр нарыг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Б.Сумъяаг Дархан-Уул аймгийн “ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдгээр, дасгалжуулагч Д.Энхбаярыг “НАЙРАМДЛЫН ДАРХАН” тэмдгээр тус тус шагналаа.
Мөн Биеийн тамир, спортын газраас Олимпын аварга Б.Сумъяа , дасгалжуулагч Д.Энхбаяр нарыг БТСГ-ын дээд шагнал болох “БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ЗҮТГЭЛТЭН” цол тэмдэгээр тус тус шагналаа. Б.Сумъяадаа болон дасгалжуулагч Д.Энхбаяр нартаа Дарханчуудынхаа нэрийн өмнөөс спортын өндөр амжилт хүсч халуун баяр хүргэе.
Х.Соёл
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл











