Улаанбаатар хотноо болж буй “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинарт оролцогсод Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр тусгайлан зочиллоо.
Энэ үеэр Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй туршлага, сонгуулийн эрх зүйн зохицуулалт болон Сонгуулийн Ерөнхий Хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, сонгуульд хэрэглэж буй техник хэрэгслийн талаар танилцуулга хийж дараа нь санал тоолох техник хэрэгслийн үйл ажиллагааг зочдод танилцууллаа.
Мьянмар, Лаос, Непал, Камбож, Индонез, Киргиз, Тимор-Лесте, Афганистан, Бутан, Шри-Ланка Улсын төлөөлөгчид дээрх олон улсын семинарт оролцсон байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.