Газрын тосны бүтээгдэхүүний үнэ ахиад 100 төгрөгөөр буурах боломжтой

benzinШӨХТГ газраас хийсэн хяналт шалгалтын үр дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80, АИ92 автобензин, Дизель түлшний одоогийн үнэ дараах байдлаар тус тус буурах боломжтой байна.

1. А80 автобензин 50 төгрөгөөр /1470 төгрөгөөс 1420 төгрөг/
2. АИ92 автобензин 100 төгрөг /1580 төгрөгөөс 1480 төгрөг/
3. Дизель түлш 100 төгрөг /1690 төгрөгөөс 1590 төгрөг/

Үнэ буурахад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт байна.

Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/
Нэр төрөл Хилийн үнэ
2014.01 сар Хилийн үнэ
2016.02 сар Буурсан хувь
А80 998.0 ам.доллар 468.0 ам.доллар 53.0%
АИ92 1,143.0 ам.доллар 482.0 ам.доллар 57.8%
Дизель түлш 1,143.0 ам.доллар 440.0 ам.доолар 61.5%

Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ, цаашдын төсөөллөөс харахад дээрх үнийн бууралтыг зайлшгүй хийх шаардлагатай байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …