“Хүүхдийн хөгжлийн төлөвшил” онол практикийн бага хурал өчигдөр Отгонтэнгэр Их Сургуульд боллоо. Энэ үер тус сургуулийн Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч С.Одхүү багштай хурлын талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Сайн сайн байна уу. Баярлалаа
-Та энэ хуралд илтгэл тавьж байгаа юу?
-Илтгэл тавиагүй ээ. Хурлын зохион байгуулагч.
-“Хүүхдийн хөгжлийн төлөвшил” бага хурлын гол зорилго болоод ач холбогдолын тухай яриагаа эхлүүлэе?
– Отгонтэнгэр Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн хөгжлийн төлөвшил” онол практикийн бага хурал энэ удаад долоон сургуулийн 17 оюутан залуу багш нар нийтдээ 30 гаруй хүн оролцлоо. Энэ дундаас нийт 12 илтгэлийг сонссон. Сургуулийн өмнөх боловсрол олгодог их дээд сургуулиудын оюутнууд оролцдог энэ хурал улсын хэмжээнд гуравдахь удаагаа зохион байгуулагдаж байна. Оролцогчдын цар хүрээ ч өргөжиж байна. Энэ удаагийн хурлын гол онцлог бол хүүхдийн хөгжил төлөвшилийн асуудлыг янз бүрийн талаас нь өөр өөрсдийнхөө өнцгөөс судлаач оюутнууд болон залуу багш нар маань хэлэлцлээ. Онол арга зүйн мэдлэгээ дээшлүүллээ. Хөөрхөн шинэ соргог санаанууд дэвшүүлж байна. Бас нэг зүйл бол эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга барилаас суралцлаа. Дүгнээд хэлэхэд харилцан бие биенээсээ мэдлэг туршлага солилцсон ийм аятайхан хурал боллоо.