Өсвөр насны хүүхдийг “боол” мэт зарж, “найз” мэт харьц

Бид өсвөр насны хүүхдүүдийн онцлогийг аль социалист нийгмийн үеэс эхлэн судлан ирсэн. Гэхдээ энэ нийгэмд мэдээллийн маш их урсгал дотор, хөрөнгөжих чамирхах сэтгэлгээ давамгайлсан энэ үед бид өсвөр насны хүүхдүүдийнхээ онцлогийг судлахгүй мэдээлэхгүй, анзаарахгүй байгаа нь харамсалтай.

boloh498365800201407091101

Одоо өсвөр насныхан 5-8 жилийн дараа нийгмийн боловсон хүчин болон бэлтгэгдэхээрээ хүмүүжлийн асар их доголдолтой, биеэ даах чадваргүй, ажиллаж хөдөлмөрлөөд явах боломжгүй, мэдлэг нимгэн болсон байна. Өсвөр насанд нь хүүхдийн “боол” мэт зар гэсэн сургааль ч бий. Энэ нь ажил хийлгэж сурах, улс нийгмийн ажилтан болгон бэлтгэхэд хэрэгтэй юм. Энэ нийгмийн өсвөр насны хүүхдүүд өөрт нь ашигтай, хэрэгтэй зүйлд аав, ээжийнхээ хөлд сөгдөн хүслээ биелүүлээд бусад үед таних ч үгүй шахуу амьдрах болж. Сав л хийвэл амиа хорлоно, хаашаа ч хамаагүй явна хэмээн айлгаад өөрийн санаснаа биелүүлдэг. Тэд юм болгонд уурлаж, бухимддаг ч юу ч хийж чадахгүй байгаадаа эмзэглэдэг үе. Тэдний биеийн онцлог дааврын ялгарал үүнд нь нөлөөтэй. Гэхдээ биеэ захирч энэ биеийнхээ эзэн нь байх тухай эцэг эх нь л заах ёстой. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж сургааль мөн бий.

Гэхдээ эргээд хариу тус гэж үгүй. Ядахдаа л ахмад настнаа хүндэлж мэддэггүй, төрүүлсэн эхийгээ хайрлаж мэддэггүй, эцгийн даруулгыг хүний эрхийг зөрчсөн мэт ойлгож, гудамж талбайд бусдыгаа хүндэлдэггүй болж. Хэрэв тэд нийгэмд хөл алдан буруудвал эцэг, эх нь биш “шоронгийн хаалга” ойрхон байгаа гэдгийг ойлгох чадваргүй болон хүмүүжиж байна.

images

Гэр бүлдээ эцэг эхдээ эрхэлсэн шигээ эх орон тэднийг эрхлүүлэхгүй л болов уу. “Ажиллаж чадаж байгаа нь ажиллаад яв” үгүй бол нийгэмд хөл алдаад гудамжинд гаран өнөө маргаашаа “дөнгөх” хатуухан нийгэм хүлээж байгааг тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Эцэг эхчүүд ч гэсэн дандаа “мөнх байх” юм шиг санаж өсвөр насны хүүхдээ “буруу” эрхлүүлэн байгаа нь нийгэмд амьдрах чадваргүй нэгэн болгож байгаагаа ухаарахгүй байна. Хамгийн сайн сайхныг эдэлж хэрэглэлээ гээд тэд дэлхийн дайтад сэтгэж чадахгүй. Ажил хийж сураагүй хүн хэрсүү зан, ажлын амт, арга барил, сэтгэн бодох, ойлгох гээд бүхий л зүйл нь хаалттай болдог байна. Тэдэнд хөдөлмөрийн хүмүүжил илт дутагдаад байна.

Мөн хамгийн мууг хэрэглэлээ гээд тэд илүү ихрүү тэмүүлнэ гэхээс улам дорд орохын тухайд бодохгүй. Бодолдоо хүртэл “зүтгэлтэй” хүн болгох хэрэгтэй. Бид өсвөр насны хүүхдүүдтэйгээ харилцаж чадахгүй байгаа бол ардын сургаалийг бодож хэрэгжүүлж, сэтгэл зүйчид хандах нь дээр. Тэдэнд бүх зүйл төлбөртэй байдаг гэдгийг мөн ойлгуулж ажил хийвэл ам тосдоно гэдгийг “ой тойнд” нь ортол зар.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …