Өнөөдөр болох зарим үйл явдал

download-49-1009.00 цагт: Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулах үндэсний семинар “Tуушин” Зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Арга хэмжээний үеэр УУЯ, БОАЖНХЯ, Азийн сангийн суурин төлөөлөгч, АМГ, МХЕГ, Тогтвортой бичил уурхай төсөл, Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, орон нутгийн удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар мэдээлэл хийнэ. Утас: 99113499


09.00 цагт: “Нийгмийн даатгалын системд ослын даатгалын эзлэх байр суурь” сэдэвт бага хурал Улаанбаатар Зочид буудлын “Номын Хүрээ” Өргөө танхимд эхэлнэ. Утас: 99027019, 88007709


10.00 цагт: “СХД-ийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлох суурь судалгаа болон Олон нийтийн онооны картын аргыг ашиглан дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ” хийсэн тайланг танилцуулах уулзалт ЭМСЯ-ны Б танхимд болно. Утас: 99088148


10.00 цагт: НМХГ-аас Эм-ти-Эс-Агро ХХК-д “Жимс, жимсгэнэ импортлоход тавигдах шаардлага, хийгдэж буй тандалт судалгаа” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулна. Утас: 91887887, 99903904


10.30 цагт: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-өөс Улаанбаатар хотноо “Олон талт худалдааны хэлэлцээрүүд ба Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд: Хэлэлцэн тохирогч болон хэрэглэгч нарт зориулсан гарын авлага”-ыг танилцуулах арга хэмжээ ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.


11.00 цагт: Монголын телевизүүдийн холбооноос “Mонгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:00 цагт: Нийслэлийн Хүүхэл гэр Бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил оролцооны чадавхи хариуцсан мэргэжилтэн Ю.Одгэрэл “Хүүхдэд ээлтэй улаанбаатар” хөтөрбөрийн хүрээнд хийгдэж байгаа “Сэтгэлийн үндэс” төслийн талаар ярилцлага мэдээлэл өгнө. Арга хэмжээ Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт болно. Утас: 91191046


11.30 цагт: “Эрхээ Хамгаалья” ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэх талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон Бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг БСШУЯ, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай байгуулна. Арга хэмжээ БСШУЯ-ны байранд болно. Утас: 98119897


11.30 цагт: БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөсЁMонгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Төв аймгийн Цээл суманд алтны нөөцтэй гэдэг сургаар хятадын хөрөнгө оруулалттай “Еос” компани оршуулгын газрыг ухаж хууль бус үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй талаар сумын удирдлагууд “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд баримттай мэдээлэл хийнэ.


12.00 цагт: JCI Монгол байгууллагын 25 жилийн ойн хүрээнд “Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо” чуулганыг 21 аймгийн хүрээнд зохион байгуулах талаар “Mонгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: НМХГ-аас Баянгол дүүргийн 93 дугаар сургууль дээр “Үдийн цай хөтөлбөр”-ийн хоол бэлтгэх орчин, технологи, үдийн цайны тогооч нарын ур чадвар, цаашид анхаарах асуудлаар үзүүлэх сургалт зохион байгуулна. Тус сургалтанд ЕБС-ийн тогооч, ажилтнууд,сургалтын менежер, эцэг эхийн төлөөллүүд оролцоно. Утас: 91887887


12.30 цагт: ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан О.Магнайтай холбоотой нотлох баримт дэлгэх хэвлэлийн бага хурал “Mонгол ньюс” Мэдээллийн төвд болно.


14.00 цагт: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж буй Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан зүйл заалтын дагуу Монголын хувийн хэвшлийн СӨБ, Бага, Дунд сургуулиудын удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлэг Төрийн ордны “Г” танхимд болно. Утас: 99996431, 99924441


15.00 цагт: “УБЦТС” ТӨХК-ийн нийтийн шугам сүлжээнээс шинээр цахилгаан эрчим хүчинд холбогдох иргэд, аж ахуйн нэгжид мөрдөгдөх “Шинэ холболтын журам” хэрэгжүүлэхтэй холбогдуулан “УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү танилцуулга хийж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг “УБЦТС” ТӨХК-ийн өргөтгөлийн хурлын танхимд болно. Утас. 99087086

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …