Трамодол авч явсан Монгол хүнийг буриадын хил дээр саатуулжээ

053e7c01178ca0b5bigЭнэ сарын 12-13-ны өдрүүдэд Монгол-Оросын хилийн Хиагт боомт дээр монгол улсын дөрвөн ч иргэн хил, гаалийн зөрчил гаргаж захиргааны хэрэг үүсгэсний нэг нь хүчтэй үйлчилгээ бүхий трамодол гэдэг эм авч явсан нь илэрчээ. Гаалийн шалгалтын үеэр үнэрч нохой энэ эмийг тухайн иргэний тээврийн хэрэгсэл дотроос олсон байна. Монгол Улсын иргэн энэ эмээ өөрөө ууж хэрэглэдэг, гэж тайлбарласан ч гаалийн бичиг баримтад тэмдэглээгүй байсан гэнэ.
Трамодол нь Евроазийн Эдийн засгийн комиссын коллегийн  2015 оны дөрөвдүгээр сарын 21-ний 30 дугаар тогтоолоор мансууруулах бодисын жагсаалтад орсон сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг эм бэлдмэл юм байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …