Нийслэлийн тусгай сургуулиуд урлагаар өрсөлдлөө

12991816_849849411792855_1986236385_oБаянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  55 дугаар тусгай  сургуулийн хамт олон 40 жилийн ойг угтан нийслэлийн тусгай сургуулиудын дунд “Урлагийн наадамд”-ыг 2016 оын 4 дүгээр сарын 22-ны өдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит   БЗД-ийн  соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тусгай сургуулиуд нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж хөгжүүлж , хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон амьдрал хөдөлмөрт бэлтгэх сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулдаг ба тэдэнд тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж байна.

 Багш нар ажлын ачаалалтай ажилладаг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талд анхаарч нэг өдрийг “Урлагийн наадам”-д зориулан авьяас ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан өрсөлдлөө. Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн нэрэмжит нийслэлийн тусгай сургуулиудын багш, ажилчдын “ Урлагийн наадам ”-ын  Ерөнхий шүүгч Хөгжмийн зохиолч, хормейстр Д. Алтантуул, Цэргийн дуу бүжгийн чуулгын ардын хөгжмийн багш МУСТА- Г. Батнасан,  Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол бүжиглэгч Ч. Уянга нар ажиллаа. “Урлагийн наадамд”- д Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн 70 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургууль,Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулиуд оролцсоноос нийт дүнгээр  Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургууль нэгдүгээр байр, Баянгол дүүргийн 70 дугаар сургууль хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургууль гуравдугаар байр тус тус эзлэв.

13016662_850745268369936_516502594_o 13054675_850745271703269_843336174_o

12999622_849849401792856_600271323_o 12999675_849849418459521_1777842386_o 13010234_849849415126188_1644415061_o

13036585_849849408459522_107099856_o

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …