Өндөг эрчүүдэд тустай

9bde2f77d4601ba2greatӨндөг идвэл эрчүүд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй болох магадлал мэдэгдэхүйц буурдаг гэнэ. Ийм дүгнэлтэд Зүүн Финландын их сургуулийн эрдэмтэд хүрсэн байна. Тэд 42-60 насны 2300 гаруй хүнийг судалгаанд хамруулжээ. Судлаачид тэдгээр хүмүүс хоолондоо юу илүүтэй хэрэглэдгийг олж мэдээд тэр бүхэн тэдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг 19 жилийн туршид ажигласан байна. Хожим нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнийг судалгаанд оролцсон хүмүүсийн 432-оос нь илрүүлжээ.

Гарсан дүн мэдээлэлдээ судалгаа явуулаад эрдэмтэд зарим нэг зүй тогтлуудыг илрүүлэв. Жишээ нь, долоо хоногт дөрвөөс доошгүй өндөг идэж байсан эрчүүд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй болох магадлал 37 хувиар бага байсан нь тогтоогдсон аж. Харин долоо хоногт ердөө ганц өндөг идэж байсан эрчүүд чихрийн шижинтэй болох магадлал өндөр байжээ. Энэ хандлага судалгаанд хамрагдагсдын жин, биеийн идэвхтэй байдал, жимс, ногооны хэрэглээ, тамхидалт зэргээс үл хамаарч өөрчлөгдөхгүй байсан гэнэ.

Ингэхдээ долоо хоногт дөрвөөс илүү өндөг идсэнээр ямар нэгэн нэмэлт давуу байдал бий болохгүй гэдгийг дээрх сургуулийн сайт дээр онцолсон байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …