Хан-уул дүүрэг дахь цагдаагийн алба хаагчид 81-н настай иргэн П-г Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөр үйлчлүүлээд гарч явахад нь хоолойг нь боож алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт эд зүйлсийг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ. Энэ хэргийг 23 настай иргэн Г, 23 настай иргэн Л нар бүлэглэн үйлдсэн байна.
Одоогийн байдлаар энэ хэргийг үйлдсэн сэжигтнүүд ийм аргаар 12 хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа юм. Г,Л нар нь өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны орц, лифтэнд хүч хэрэглэн дээрэмдэн зүүж яваа алт, монетон үнэт эдлэлээр хийсэн ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг нь булааж авч зугтдаг болох нь тогтоогджээ. Цаашид энэ төрлийн аргаар үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эрүүгийн хэргүүдэд холбон шалгаж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэд та бүхэн оройн цагаар өндөр настай аав ээжийгээ гадуур явахадаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулан онцолж байна.
эх сурвалж: zaluu.com