1549 айл 5 хувийн хүүтэй зээлээр байртай болжээ

olloo_mn_1459301237_5uviӨнгөрсөн гуравдугаар сарын 15-наас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, Багануур, Багахангай, Найлайх дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдаж авбал 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож байгаа.

Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд 1549 иргэнд 5 хувийн хүүтэй 73.9 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Мөн 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-аас 5 хувьд шилжүүлсэн байна. Үүнээс гадна 3147 айлд 8 хувийн хүүтэй 210.1 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …