Давсны тухай маш олон баримт бий. Энэ дэлхийн хоол амталгааны хамгийн өргөн хэрэглэгддэг бодис гэгчлэнгээр урсана. Гэтэл давсыг зүй зохистойгоор хэрэглэхгүй бол эрүүл мэндэд эргээд сөрөг нөлөөтэйг баталсан бүүр ч олон баримт бий. Харин саяхны нэгэн судалгаагаар давсийг өрхийн хэрэглээнд хуванцар саванд хадгалж болдоггүй ба хиймийн урвал явагдаж байдгийг гэрчилсэн гэнэ.
Хуванцараар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн олон мянган үйлдвэрт хуванцарыг хайлуулах, хэлбэр дүрсэнд оруулах, эдлэл хэрэглэл болгоход үйлдвэрийн зориулалтаар давсийг өргөн хэрэглэдэг байна. Нэг үгээр давс хуванцарыг хайлуулахад хиймийн талаасаа нөлөөтэй. Тиймээс ахуйн хэрэглээнд өдөр тутамдаа давсийг хуванцар саванд хадгалж болохгүй мөн хуванцар халбага хэрэглэж болохгүй гэнэ. Тиймээс та өрхийн хэрэглээнд давсийг хуванцар саванд хадгалдаг бол даруй зогсоож шилэн саванд хадгалах нь зүйтэй. Мөн төмөр саванд хадгалж болохгүй ба маш амархан цоордогийг бид мэднэ.
Давс хутгах халбага хүртэл шил шаазан материалтай байх хэрэгтэй аж. Давсыг зөв зохистой бага хэмжээгээр хэрэглэх нь хоол хүнсэндээ хэрэглэж байгаа химийн бодиснуудаас илүү амтыг нэмэгдүүлдэг. Тиймээс өнөөдрөөс эхлэн давстай хүндэтгэлтэй хандаж зөв хадгалж, зөв хэрэглэцгээе.
Б.Саран