Намын жагсаалтаар Их хуралд ордог байсан пропорцианаль тогтолцоог хууль зөрчиж байна хэмээн үзсэн Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаар жижиг 76 тойрогт нэр дэвшигчид өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Тэгвэл сонгуулийн хугацаа ойртож буй энэ цаг үед аль намаас хэн, хаана дэвших талаар хаа сайгүй таамаг хэлэлцүүлэг өрнөж байна.
Ингээд зарим эх сурвалжууд дээр тавигдаад буй нэгэн урьдчилсан жагсаалт-хүснэгтийг сонирхуулахыг зорилоо. “Олны үг ортой” гэдэгчлэн, эдгээр таамгийн дийлэнх хувь нь багцаатай бууна гэхэд хилсдэхгүй биз ээ…