Итгэлт хамбын нууц

146311661757356349e220e

Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинжлэх ухааныг сөхрүүлсэн Буриадын алдарт Итгэлт хамбын хорвоогоос хальсан атлаа 75 жилийн турш амьд сэрүүн хүний шинж чанарыг агуулж байгаа бие цогцос өдийг хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа. Итгэлт хамбын энэхүү гайхамшигт бие организмыг эрдэмтэд болоод буддын шашныхан олон янзаар тайлсан нь бий. Түүнийг тарнийн хүчээр өөрийгөө ийм байдалд хувиргаад тэнгэрт хальсан гэх үзэл байхад тэрээр одоо ч бясалгасаар байгаа гэх нь ч бий.

Тэрээр бие барахаасаа өмнө шавь нартаа 75 жилийн дараа миний биеийг шалгаарай хэмээн захисан нь өөрийн хүч чадал болоод амьд шүтээн болж үлдэхээ мэдэж байсныг гэрчилж байна. 2002 онд түүнийг газрын хөрснөөс гаргаж ирэхэд түүний бие огтхон ч муу¬даж ялзраагүйн дээр арьс нь зөөлөн, чийглэг байжээ. Тэр ч бүү хэл түүнийг агуулж байсан мод бусад эд зүйлс ч муудаж, зэвхийрээгүй төдийгүй сайхан үнэр анхилж байсан аж.

Итгэлт хамбын тухай итгэмээргүй, гайхалтай олон яриа сонсогддогийн дотор түүнд мөргөн залбирсан олон хүн эрүүл саруул болж, хүсэл зорилго нь биелсэн гэдэг.

Итгэлт хамба дээр Оросын ерөнхийлөгчөөс авахуулаад ОХУ-ын олон улс төрийн зүтгэлтнүүд, одод, нэр хүндтэй хүмүүс очиж мөргөдөг аж. Оросын ерөнхийлөгч В.Путин болон экс ерөнхийлөгч Д.Медеведов, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХалмиаг Улсын ерөнхийлөгч К.Илюмжинов гээд томчууд Итгэлт хамбад очиж мөргөл үйлджээ. Украины ерөнхий сайд Юрий Ехануров Итгэлт хамбад мөргөснийхөө дараа нь ерөнхий сайд болж, ОХУ-ын Дотоод Хэргийн сайд Рашид Нургалиев гэгээнтэн дээр очсоныхоо дараа сайд болов. Харин ОХУ-ын Засгийн газрын 7 сайд Итгэлт хамбад мөргөснийхөө дараа сайд болцгоосон байна. Оросын Тэргүүн Шадар сайд байсан Анатолий Чубайсын машиныг дэлбэлэхэд тэрээр дотор нь сууж байсан ч амьд үлджээ. Халдлагын дараа Чубайс хамгийн түрүүнд Итгэлт хамба миний нүдэнд үзэгдсэн, тэрээр миний амийг аварсан гэж Халимагийн ерөнхийлөгч Илюмжиновт хэлсэн байдаг. Оросын Батлан Хамгаалахын сайд Сергей Иванов Иволгийн дацанд очоод “Итгэлт Хамба Орос Орны амгалан тайван байдлыг хамгаалж байна” гэжээ.

Итгэлт Хамбад мөргөсөн хүн гэнэтийн осолд ордоггүй гэж тахилч лам Бимбаа хэлсэн юм. Ямартаа ч Эрдэнэт гэгээн Итгэлт хамба хүн төрөлхтөний сайн сайхны төлөө, өөрт нь ирж мөргөсөн хэний ч төлөө буян үйлдэхээр энэ хорвоод буцаж морилсон гэдэгт итгэнэм.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …