Л.Пүрэвсүрэн: Хонгконгоос эхний ээлжинд зургаан ялтан авчрахаар ярилцаж байна

14640745815744015590885

Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлаа  өнөөдөр хийлээ.

Хуралд сайд Л.Пүрэвсүрэн өөрийн биеэр орхолцож, сэтгүүлчдэд өнгөрсөн долоо хоногийн ажлаа тайлагнаж, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт БНСУ-д очсон айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Айлчлалын хүрээнд БНСУ-аас 300 сая ам.долларын тусламж үзүүлэх, мөн долоон төсөлд хөрөнгө оруулах баталгаа хийжээ. Иргэдэд хамгийн хүртээмжтэй нь хот хоорондын автобуснуудыг шинэчлэх төсөлд энэ мөнгөнөөс хөрөнгө оруулалт татахаар болсон байна. Мөн боловсролын салбарт болон арван аймагт ДЦС байгуулах ажлыг БНСУ-ын зээлээр хийхээр болсон тухайгаа сайд мэдэгдлээ.

Түүнээс гадна Л.Пүрэвсүрэн сайд тавдугаар сарын 30-31-нд Япон улсад айлчилна. Тус улсад жил болгон болдог “Азийн ирээдүй” олон улсын хуралд оролцоно. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч оролцож байсан энэ жил миний бие оролцоно.  Монгол Улсын Зүүн Азийн талаар баримталж буй бодлоготой холбоотой илтгэл тавих юм байна.

Тэрбээр мэдээлэл өгснийхөө дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-АНУ-ын Чикаго хотод ор сураггүй алга болсон Монгол эмэгтэйн автомашинаас олдсон цогцосны ДНХ-ийн шинжилгээний хариу гарсан уу. Ер нь гадны улс оронд гэмт хэргийн золиос болж буй иргэддээ яамнаас хэр анхаарч ажилладаг вэ?

-Зулцэцэгийн тухайд харамсалтай зүйл болсон. Тавдугаар сарын 9-ний өдөр түүний машинаас Ази эмэгтэйн цогцос олдсон. Машины дугаар нь өөрийнх нь машины дугаартай гарсан. Олон хоносон учир хэн болох нь танигдахгүй байгаа. ДНХ-ийн шинжилгээний албан ёсны хариу гарахад олон долоо хоногийн хугацаа хэрэгтэй.

Ер нь гадаадад байгаа иргэд гэмт хэргийн золиос болох, хэрэгт түвэгт орооцолдох өөрийнхөө хайхрамжгүй байдлаас болж золгүй хэрэгт орох тохиолдол гарч байна. Одоогийн байдлаар гадны 58 улсад 125 мянга гаруй Монгол иргэн амьдарч байна. Харин 13 улсад 107 иргэн ял эдэлж байгаа. Харамсалтай нь 31 иргэн хар тамхины хэрэгтэй байгаагийн гурав нь цаазын ял авсан байдаг. Тэд БНХАУ-д ял эдэлж байгаа бөгөөд цаазын ялыг нь түр хугацаагаар хойшлуулсан байдалтай байгаа. Манай Консулын газрын хариуцлаг гадаадад байгаа иргэдэд туслах сан гэж бий. Энэ сангаар дамжуулан иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, зардал мөнгийг нь гаргах зэргээр ажилладаг юм.Энэ төсвийн байдлаас болоод төдийлөн их биш ч зарцуулалтад нь манай яамнаас хяналт тавьдаг.

-Хонгконгтой ялтан солилцох гэрээ хийж Монголчуудыг авчирна гэсэн мэдээлэл гарсан. Энэажил ямар шатандаа явж байгаа вэ. Ямар ялтай хүмүүсийг авчрах вэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг Хонгконгд айлчлах үеэр Ялтан солилцох гэрээ хэлэлцээр байгуулж хүчин төгөлдөр болгосон байгаа. Үүгээрээ Хонгконгд хоригдож байгаа, гэмт хэрэг хийсэн, ялыг нь Монголд үргэлжлүүлэн эдлүүлэх боломжтой хүмүүсийг хамруулна. Тэнд байгаа хүмүүсийн ихэнх нь хулгайн хэргээр хоригдож байгаа учир Монголд ялыг нь эдлүүлэх боломжтой. Одоогийн байдлаар эхний ээлжинд зургаан ялтныг авчрах асуудлыг яригдаж байгаа. Гэрээ минь энэ жилээс эхлэн хэрэгжиж эхэлнэ.

-Солонгост хийсэн айлчлалын үеэр визгүй зорчих, эсвэл ажилчлын квотыг нэмэгдүүлэх асуудал яригдсан уу?

-Хоёр жилийн өмнө БНСУ-тай визний хугацааг хөнгөвчлөх талаар хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээр хэрэгжиж байгаа. Харамсалтай нь сөрөг талууд гарч байна. Сүүлийн нэг жилийн дотор БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Визнийхээ хугацааг хэтрүүлэх тохиолдол хэдэн зуугаар тоологдох бөгөөд энд байгаа гурван сая иргэний гадагш зорчих боломж хумигдаж байна. Солонгост хөдөлмөр эрхлээд, нарийн мэргэжлийн ажил хийж байгаа тохиолдолд ажилласан жилийг нь тооцож мэргэжлийн гэрчилгээ олгож, үнэмлэхжүүлэх асуудлыг хоёр тал ярилцсан. Цаашид иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ярилцах болно.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …