“Монголын Үндэсний кино урлагийн академи”-аас сүүлийн зургаан жил тасралтгүй зохион байгуулж буй Монголын Оскар гэгддэг “Mongolian Academy Awards 2016” кино наадам эхлэхэд бэлэн болжээ.
Кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагнал гардуулдаг энэхүү наадамд 18 уран сайхны кино, гурван баримтат кино, таван богино хэмжээний бүтээл нийт 26 кино өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.
Энэ жилийн тухайд өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд дэлгэцнээ гарсан 33 бүтээлээс шилдэг бүтээлүүд бүгд өрсөлдөж буйгаараа онцлог гэнэ. Тодруулбал, “Үргээлэг-2”, “Маш нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Содура”, “Зангараг”, “Өртөө,” Босуул”, “Элэг нэгтэн”, “Lovers”, “Эр хүн болгож өгөөч”,“Өнөр бүл өнөө цагт” зэрэг бүтээлүүд багтжээ.
Ирэх зургаадугаар сарын 4-нд “Mongolian Academy Awards 2016” наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж, шилдгүүд тодрох юм.