ХСИС-ийн 452 төгсөгч төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад томилогдоно

13336227_1010898788988219_208566140_n

Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн “Туяа” нэгдсэн оройн тооллого ёслолын арга хэмжээ боллоо. Их сургуулийн жагсаалын талбайд болсон энэхүү үйл явдал нь төгсөгчдөд хүндэтгэл үзүүлэх зорилготой юм. Уг ёслолыг сонирхохоор төгсөгчдийн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон нь цугласан байв.

Хууль сахиулахын их сургуулийн туг, Хилийн сургуулийн байлдааны тугийг залснаар эхэлсэн “Туяа” нэгдсэн оройн тооллогын үеэр төгсөгчид оройн зугаалга хийхийн зэрэгцээ цэргийн тангараг өргөж, ёслолын буудлага буудууллаа.

Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав “Ирээдүйн зорилго, эзэмших мэргэжлийнхээ төлөө өөрийн мэдлэг оюун, хүч чадлаа дайчлан шамдан суралцсан эрхэм төгсөгчид та бүхэн өнөөдөр эрдэмтэн багш, эцэг эх, ах дүү, найз нөхдийн хамт баяраа тэмдэглэхээр “Туяа оройн тооллого” ёслолын арга хэмжээнд жигдрэн жагсаад байна.

Эрхэм төгсөгч та нарын сонсогч цагийн алдаа оноо, амжилт бүтээл бүхэн чинь тодоос тод, гэрэл гэгээтэй дурсамж болон үлдэж, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдал, шүүхийн шинжилгээний албан хаагчдын эгнээнд удахгүй орж, өргөсөн тангарагтаа үнэнч, хүний эрх эрх чөлөөг дээдлэн, хуулийг ёсчлон биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна.

Баярын жагсаалдаа жигдрэн жагсаж, тангаргаа давтан, Төрийн дууллаа хоолой нийлүүлэн дуулах та нараараа эрдэмтэн багш нар чинь омогшин бахархаж байна.

13351063_1010898985654866_732775948_o

Та бүхэнд болон та бүхний эцэг эх, найз нөхөд, гэр бүл, ойр дотныхонд тань энэ оройн баярын мэндийг хүргэж цог золбоо, аз хийморьтой явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

2015-2016 оны хичээлийн жилд Хууль сахиулахын их сургуулийг 452 сонсогч төгсч Хууль сахиулах болон  онцгой байдлын тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад томилогдон ажил үүргээ гүйцэтгэхээр болоод байна.  Тодруулбал, Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургуулийг 24, “Цагдаагийн ажил-Эрх зүй” мэргэжлээр 173, эчнээ сургалтаар 149,  “Криминалистикийн шинжилгээ-эрх зүй” мэргэжлээр 21, хилийн алба мэргэжлээр 25, “Шалган нэвтрүүлэх алба” мэргэжлээр 13, “Цэргийн сэтгэл судлал” мэргэжлээр 8, “Хилийн инженер техникийн алба” мэргэжлээр 9, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил-Эрх зүй” мэргэжлээр 28, Онцгой байдлын ажил-Эрх зүй мэргэжлээр 26 боловсон хүчин бэлтгэгдээд байна.

13334327_1010898918988206_1593470193_o

Тус ёслолын ажиллагаанд Их сургуулийн удирдлагууд болон  Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Т.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар н.Ням-Очир, ХХЕГ-ын Хүний нөөц, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаяр, орлогч дарга, бригадын генерал Б.Сайнтөр, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн удирдагч Стефан Ханселманн, дэд захирал О.Батболд, Орон нутгийн хөгжил, Засаглалын зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн эрхлэгч Н.Бурмаа нарын зочид төлөөлөгчид оролцлоо.

Мөн “Туяа” нэгдсэн оройн тооллого ёслолын хүрээнд хамтлаг, дуучид төгсөгчдөд зориулж ая дуу өргөсөн билээ.

СОЁЛ ОЛОН НИЙТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …