Болзоонд явахыг хүссэн дуучин А.Хишигдалайд найз бүсгүй нь цэцэг авч өгчээ

8c8d1ae2e91e71e8original584964243201509071127

“Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж, хайр дурлалдаа мансуурч явсан жаргалтай үеэ эргэн дурсаж чамгүй гуниглаад байгаа дуучин А.Хишигдалай сүүлийн үед их л ганцаардаж яваа бололтой. Дууны уран бүтээлээс гадна шүлэг, яруу найраг сонирхох болсон тэрбээр сэтгэл зүрхнийхээ нууцхан баяр гуниг, айзам хөгийг дөрвөн мөртөөр илэрхийлж эхэлсэн.

“…Шүхэр барин зогсох залууд

Шүүгээн дэх гоёлоо авч зүүгээд

Яаран гүйж очно оо…” хэмээн санааширсан дуучин бүсгүй болзоонд явахыг хүсэвч чухам хэнтэй вэ гэдгээ шийдэж чадахгүй суугаа юм байх. Уг нь олны танил сайхан бүсгүйд уулзаж учрах санал тавих эрчүүд зөндөө л баймаар юм.

Харин түүний энэ ганцаардал, гунигийг хуваалцаж дотны найз Д.Уранзаяа нь анхилам сайхан сарнай цэцэг бэлэглэсэн тухай А.Хишигдалай ийнхүү дэлгэжээ. “Бүрхэг бороотой өдрийн мэнд Д.Уранзаяа найз маань надад цэцэг авч өгөв!! Цэцэг аваагүй яасан ч их удсан юм, чааваас” хэмээн тэрбээр битүүхэндээ тун ч харуусангуй өгүүлсэн аж.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …