АТГ Хуульчдын холбоонд хандаж Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүсчээ

images
АТГ-аас Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргажээ. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, түүнийг яллагдагчаар татаад байгаа.
Тиймээс АТГ Н.Энхбаярыг нийтдээ зургаан удаа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр АТГ-т өөрийн биеэр очиж байцаалт өгөөгүй аж. Харин үүнийг Н.Энхбаяр “Би өмгөөлөгчтэй хамт очиж байцаалт өгнө. Гэвч А1Т-ын дарамт нөлөөнөөс болж миний хүсэлт тавьсан өмгөөлөгч нар хууль зүйн үйлчилгээ өгөхөөс татгалзаж байна” гэсэн хариултыг өгөөд байсан юм.
Тиймээс АТГ-аас Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн байна. Харин хуульчдын холбоо Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхолтой өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгчид 2016 оны долдугаар сарын 29-ний дотор Өмгөөлөгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Нямхоролд нэрээ ирүүлэхийг санал болгожээ.

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …