Шүдний ооны гайхалтай 8 хэрэглээ

Оо бол шүдний эрүүл мэндийг сахигч эд. Гэхдээ бидний өдөр тутамд ахуйн хэрэглээнд хэрэг болдог гэдгийг та мэдэх үү?
Үүнд:Машины гэрлээ өнгөлөх, цагаан хувцас дээр туссан толбыг арилгах, мөнгөн эдийг гялалзуулах , крантны гадаргууг шинэ мэт болгох гээд түүний ач тус их шүү.
Мөнгөн эдлэл өнгөлөх
Мөнгөн эдлэл харлаж, өнгөн хэсэг нь өнгө муутай болдог. Энэ үед шүдний оог  сойз эсвэл алчуурандаа түрхээд сайтар зүлгэсэний дараа бүлээн усаар цэвэрлэнэ. Ингээд таны үнэт эдлэлийн гялалзсан өнгө нь сэргэх болно.
93ad87e9bf65b3e6big
Төгөлдөр хуурыг товчлуурыг цэвэрлэх
Байнга хуруугаараа дарж тоглодог төгөлдөр хуурын товчлуур өнгөө алдаж, бохирдож, шаргал хучлага бий болдог. Ийм тохиолдож алчууранд оо түрхээд сайтар арчиж зүлгэнэ. Дараа бүлээн усанд норгосон алчуураар арчиж цэвэрлэнэ.
2282be87cac4f072big
Цагаан ултай гутлыг гялалзуулна
Хэрвээ цагаан өнгийн ултай  кэт эсвэл пүүз танд байдаг бол сойзондоо оо түрхээд сайтар зүлгээрэй. Дараа нь бүлээн алчуураар арчиж цэвэрлэнэ.
29be8d4183a9cc85big
Машины гэрлээ өнгөлж болно

eab7b476926b075fbig
Орчин цагийн цэвэрлэх бодис байхгүй бол зөөлөн гадаргуутай алчуур дээр оо түрхээд сайтар зүлгэнэ. Дараа нь бүлээн усаар арчиж цэвэрлээрэй.
Хумс бэхжүүлнэ
Эмэгтэйчүүд бидэнд хумсаа бэхжүүлж урт ургуулах шаардлага өдөр тулгардаг. Тэгвэл хумсан дээрээ шүдний оо – гоо жигд түрхээд 5 минутын турш амраасны дараа угааж цэвэрлээрэй
872ca4173407f17fbig
Крантны гадаргууг оо – оор зүлгэвэл цоо шинэ юм шиг гялалзах болно
738fc4c8f76079c3big
Бохирдсон индүүний улыг цэвэрлэнэ
Хувцас индүүдэх үед түлэгдэх наалдах зэргээс болж ул нь бохирдож, цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Ийм үед мөн л оо хэрэг болно. Алчуур дээрээ оо дусаагаад индүүний улыг сайтар зүлгэж цэвэрлээд бүлээн алчуураар дахин цэвэрлэнэ.
3133cd45910a2d05big
 Гарны үнэрийг дарна
Сармис , сонгино, загасны үнэр арилахгүй уддаг. Ийм үед дусал оо -гоор гарандаа түрхэж , цэвэрлээд л энэ асуудал шийдэгдэнэ.
6dff107c71c8252ebig
emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …