Сүүлийн үед ургамлын тоосны харшилтай хүмүүсийн тооулам бүр нэмэгдээд байна. Ургамлын тоосонцрын харшлын тархалт Улаанбаатар хотод 1999-2000 оны судалгаагаар хамрын харшил 18,4%, гуурсан хоолойн багтраа өвчин 2,1%, харшлын хэт мэдрэгшил 31% байсан бол 2009-2010 онд хийгдсэн судалгаагаар хамрын харшил 23,5%, гуурсан хоолойн багтраа өвчин 4,7%, гуурсан хоолойн архаг бөглөрөлт өвчин 3,1% болж өсжээ.
Ургамлын тоосонцрын харшилд нөлөөлөх гол хүчин зүйлд тамхи, агаарын бохирдол, хоол хүнсний хэрэглээ, амьдарлын хэв маяг зэрэг зэрэг юм.
Ургамлын тоосонцрын харшлын шалтгаанд модлог ургамал болох улиас, хайлаас, хус (тоосжилтын улирал 4-5 сар), үет ургамал болох ерхөг, согоовор, дурваалиг, хөх тариа (тоосжилтын улирал 6-7 сар), хөл газрын ургамал болох шарилж, багваахай, хурган чих, таван салаа (тоосжилтын улирал 7-9 сар) зэрэг нь голлох шалтгаан болдог байна. Мөн ургамлын тоосонцрын харшилтай тохиолдолд солбицох урвал өгч жимс, ногоо, самаранд харшилтай байх тохиолдол элбэг байдаг.
Ногоон байгууламжийн ач холбогдол
1. Хүчилтөрөгчийг бий болгох
2. Агаарыг чийглэх
3. Агаарын бохирдлыг бууруулна
4. Тоосжилтыг бууруулна
5. Усан хангамжийг тогтвортой байдал, түүний чанарт нөлөөлнө – фосфор болон бусад бохирдуулагчийг зайлуулна.
6. Халууныг бууруулна
7. Дуу чимээг багасгана
8. Цөлжилтөөс сэргийлнэ
9. Гоёл чимэглэл
Ургамлын тоосонцрын харшил төрүүлэгч хамгийн хүчтэй хариу урвал үзүүлж, хамгийн түгээмэл шалтгаан болсон шарилж нь хэдийгээр сөрөг үр дагавартай ч бас дараах эерэг дагавартай байдаг гэнэ.
1. Ногоон массыг бий болгодог
2. Ургамлын гаралтай цай бэлтгэх
3. Хүнсний амт оруулагчын найрлаганд
4. Флавнойд, таннин, кумарин, тритерпенээр баялаг – хоол боловсруулах замын өвчнүүд (суулгалтыг зогсоох, өвдөлт намдаах, элэгнээс хорт бүтээгдэхүүнийг гадагшлуулах), зүрх судас, мэдрэл, судас өргөсгөх, шээс хөөх, нөхөн үржихүйн системд, үрэвслийн эсрэг, мөөгөнцөрийн эсрэг, цөс үүсгэх үйлдэлтэй.
5. Artemish (эмийн бэлдмэл) – Малариа өвчний эсрэг үйлдэлтэй.
Ургамлын тоосонцрын харшлаас сэргийлэх, мөн ногоон массыг тогтвортой байлгахын тулд харшил төрүүлэгч багатай цэцэрлэгжүүлэлт (Low-Allergen Garden) байгуулах шаардлагатай байна. Үүнд дараах зүйлсийг анхаарч цэцэрлэгжүүлэлт хийх нь ач холбогдолтой байдаг.
1. Эр ургамал уу эм ургамал уу?
• Эр ургамал – ургамлын тоос боловсруулдаг
• Эм ургамал – үр жимс боловсруулдаг
• Агаарын солилцоог хангах
• Унасан навчсийг түүх
• Оройн цагаар услахгүй байх
• Зун өглөө эрт, хавар оройн цагаар цэцэрлэгт ажиллах
2. Шувуу, зөгий, эрвээхэй амьдрах орчныг бүрдүүлэх – тоос хүртээх. Салхиар тоос хүртдэг ургамлаас зайлсхийх
3. Мөөгөнцрөөс сэргийлэх
4. Зүлэгжүүлэлтэнд анхааралтай хандах
5. Тайралт хийхдээ маск, нүдний шил зэрэг хамгаалах хэрэгсэл зүүх
6. Байрлал – цонх, хаалганаас харшил үүсгэдэг ургамлыг холдуулах
7. Цаг хугацаа
8. Олон наст үет ургамлаас зайлсхийх
Харшлыг бууруулах үүднээс дараах аргыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
1. Харшил төрүүлэгч багатай ургамлаар цэцэрлэгжүүлэх – Low allergen garden plants
2. Үет ургамал – 5 сарын сүүлийн долоо хоногт тайралт хийх
3. Хөл газрын ургамал. Хоёр үндсэн арга байна. Хот доторх зүлэгжүүлсэн талбайд хөл газрын ургамлыг устгах ба хотын ойролцоо буй талбайд дараах үе шаттай тайралт хийх шаардлагатай
• 7 сарын эхний 7 хоногт
• 7 сарын 20-ноос 8 сар хүртэл
• 8 сарын 05-наас 9 сар хүртэл
4. Цэцэрлэгч – байгууллага хамт олны дунд ажиллах
Алхам 1. Ургамлын тоосжилтын хуанлийг мэдэж байх
Алхам 2. Харшлын сорил тавиулах
Алхам 3. Халуун, хуурайшилтай, салхитай өдөр гадуур гарахгүй байх
Алхам 4. Үд дунд болтол гадуур гарахгүй байх
Алхам 5. Цонхоо хаалттай байлгах
Алхам 6. Зүлэг тайралтыг тогтмол хийж, цэцэрлэгээ цэвэрлэж байх
Алхам 7. Нүдний шил зүй байх
Алхам 8. Ургамлын тоосонцор ихтэй газраас зайлхийх
Алхам 9. Гадуур гарч ирээд хувцсаа тогтмол солиж, угааж байх, гадаа хувцсаа бүү хатаа
Алхам 10. Гадуур гарч ирээд үсээ тогтмол угаах
Монголын Харшил Судлалын Нийгэмлэг
2013 оны 8 дугаар сар 13