Баянгол дүүрэгт 19 настай залууг 26 удаа хутгалж амийг нь хөнөөсөнхэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээрсард гарчээ. Шүүх хурал өнгөрсөнсард болж хэргийг үйлдсэн Б-гаргагүй хамгаалалт хийсэн хэмээнүзэж хэрэгсэхгүй болгожээ. Хэргийнмөрдөн байцаалт, шүүх ажиллагаагшударга бус болсон хэмээнталийгаачийн ээж Т.Дамдинсүрэнярьж байна. Түүнээс зарим зүйлийгтодрууллаа.
–Хүү тань амиа алдсан хэргийгшүүхээс аргагүй хамгаалалт гэжүзжээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хэрэгтэн н.Буяннэмэх өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд хүүг минь 26 удаа хутгалж тарчлааж хөнөөсөн. Тэгээд гараашнуудын дунд хаячихаад өөрийгөө хутгалсан гэж хардаж байгаа. Тэр үед Бичил хороололд гэрэлгүй автомашинтай явж байхад нь цагдаа зогсооход хэрэгтэн “Намайг хүн хутгалчихлаа” гэсэн байгаа юм. Энэ бол худлаа. Хүүг минь хөнөөчихөөд хэргээс мултрахын тулд өөрийгөө хутгалсан. Шинжээчид ч тэгж үзсэн. Цагдаа анх зогсооход машин дотор хутга нь байсан гэсэн. Ийм хэргийг шүүгч улайм цайм цагаатгачихлаа. Таньдаг шүүгч нь байсан бололтой. Өөр бас нэг хардах үндэслэл нь эхлээд СЭМҮТ-ийн эмч нар хэрэгтнийг хэргийг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан гэж дүгнэлт гаргасан. Гэтэл н.Буяннэмэх батлан даалтад гарсны дараа эмч нарыг өөрчлүүлж, шинэ гурван эмчээр “Өөрийгөө удирдах чадваргүй байсан” гэж акт гаргуулсан. Энэ хэрэгт эмч, цагдаа, шүүгч нар бүгд нэг талд ажилласанд гомдолтой байна. Угаас хэрэгтний ар гэрийнхэн танил тал ихтэй хүмүүс юм билээ.
–Мөрдөн байцаалтын явцад хэргийн зүйл ангийг өөрчилсөн гэв үү?
-Анхнаасаа хэргийг Эрүүгийн хуулийн 91.1 гээд хүний амь хөнөөсөн гэж зүйлчилж шалгаж яллагдагчаар татсан. Тэр үедээ мөрдөн байцаагч надад “Эхнэр гадагшаа явах гээд мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэж шууд бус утгаар мөнгө нэхсэн. Би ч боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл төд удалгүй 15-25 жилийн ялтай зүйл ангийг нь таван жилийн ялтай зүйл ангиар өөрчилсөн байсан. Хэрэгтэн хууль, шүүхийн байгууллага, хэрэгтэн хоёрын хооронд ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардах олон үндэслэл байгаа. Тухайлбал, хэрэг шүүхэд шилжээд долоо, найм хоноод л шүүх хурал зарлагдсан. А.Алтанхуяг шүүгч амрахаасаа өмнө энэ хэргийг шийднэ гэсэн юм билээ. Тэгээд н.Буяннэмэхийг цагаатгачихаад амралтаа авсан. Шүүх хурлын процессоос ч хэрэгтний талд үйлчилж байгаа нь илт ажиглагдаж байсан. Тиймээс шүүгчийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргах гэж байгаа. Мөн хэргийн талаар давж заалдана.
–Шүүхийн шийдвэрээр бол хүү тань хэрэгтнийг дээрэмдэхийг оролдсон юм биш үү?
-Хүү маань ШУТИС-ийн III курсийн оюутан, 19 настай байсан. Хичээлийнхээ хажуугаар караокед бармен хийдэг. Ажил хийгээд утас аваад түүнийгээ ломбардад тавьчихсан байсан юм билээ. Түүнийгээ зарах гэж явж байгаад харамсалтайгаар амиа алдсан. Хүү минь их томоотой. Түүнийг анги хамт олон, найз нөхөд нь шүүх хурал дээр гэрчилсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин