Энэ удаа миний бие онцлох зочиноор Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа гоо бүсгүй Б.Гүнзаяа-г урьж оролцуулж байна. Тэрээр Монголоо төлөөлж Олон Улсын тэмцээнд оролцохдоо нэг тэмцээнээс 5 шагнал зэрэг хүртэж чадсан анхны монгол мисс билээ. Тэр бол ирээдүйд монголынхоо далбааг дэлхийн тавцанд мандуулах чухал боловсон хүчиний нэг. Ингээд түүний бодлын ертөнцөөр аялана уу…
Та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?
Намайг Б.Гүнзаяа гэдэг. Би 1994 онд Улаанбаатар хотод төрсөн. Миний хувьд олон улсын шинж чанартай 6 тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн залуу эмэгтэй. Би спортод хайртай энэ маань миний давуу тал болж өгдөг.
Бага насны амьдрал хэрхэн өнгөрсөн бэ?
Би Улаанбаатар хотод төрсөн. Хотод 1-р анги хүртэлээ амьдарч байгаад Сэлэнгэ аймгийн Хөтөл сумруу нүүж тэндээ 10 жилээ төгссөн. Багадаа нийгмийн идэвхи сайтай байсан. Би багадаа 4 жилийн хугацаанд өсвөрийн цагдаагийн тэргүүнээр нь ажилласан. Энэ үедээ маш олон хүүхдийг хорт муу буруу зуршилаас салгаж байлаа. Харин загварын чиглэлээр 6-р ангиасаа явж Хөтөлийнхөө нэрийг аймагтаа гаргаж аймгийнхаа нэрийг улсад гаргаж улсынхаа нэрийг дэлхийд гаргаж шат дараалан явж байгаадаа баяртай байна.
Та ямар зан чанартай хүн бэ?
Хүмүүс намайг яг таг зарчимч эмэгтэй гэдэг. Ажил амьдрал хоёрыг ялгаж чаддаг гэж хүмүүс хэлдэг. Би өөрөө ч тийм байхыг хүсдэг. Би хэзээ ч хичээлээ тасалж байгаагүй. Хэдий шөнөжингөө ажилтай байсан ч маргааш өглөө 08:00 цагт хүнтэй уулзах бол би яг цагтаа л очдог. Би бусдаас зарчимч байдлаараа ялгарна гэж боддог.
Таныг өнөөдрийн төвшинд хүрч амжилттай байхад нөлөөлсөн хамгийн чухал хүнийг нэрлээч гэвэл?
Гэр бүл гэж хэлнэ. Миний ард сайн гэр бүл байгаа болохоор би өнөөдөр өдий зэрэгтэй явж байна. Мөн багш нарыгаа хэлнэ. Монгол модель агентлагийн захирал Болормаа учраа олохгүй явахад бүгдийг зааж сургасан. Мисс Гантогоо эгч байна бүхий л зүйл дээр тусалж дэмждэг.
Эмэгтэй хүний нандин зан чанар ямар байх ёстой вэ?
Эмэгтэй хүн бол маш цэвэрч байх ёстой. Энэрэнгүй, ёс зүйтэй байх ёстой юм болов уу гэж боддог.
Гүнзаяа ямар бэлгэнд дуртай вэ?
Сэтгэлээсээ өгсөн бүх л зүйлд дуртай. Эмэгтэй хүн болгон л цэцгэнд дуртай байдаг. Би ч мөн тэдний нэг.
Цэцэг дундаасаа ямар цэцгэнд?
Би Лили цэцгэнд маш их дуртай.
Ямар өдөрт дуртай вэ? Ойрын өдрүүд нилээн халуун бүгчим байлаа шүү дээ
Сэрүүхэн тэнгэрийн өнгө саарал байхад надад тааламжтай байдаг. Нартай өдөрт хүн болгон дуртай байдаг. Би дуртай гэхдээ бүрхэг өдөрт би маш их олон зүйл бодож өнгөрөөдөг.
Загвар өмсөгч болох мөрөөдлийг яг хэзээнээс эхлүүлсэн байдаг вэ?
Би нүдэндээ төсөөлдөг байсан. Өглөө болгон нутгийн маань цемент шохойн үйлдвэр дуугарч намайг сэрээдэг байсан. Тэр үед манай ээж аав хоёр энэ Гүний компани дугарч байна гэдэг байлаа. Яг тэрэн шиг би юмыг их төсөөлөх дуртай. Дэлхийн миссийг би үнэхээр сайн санааны элч гэдэг талаас нь хүлээж авсан. Дэлхийн төвшинд бол яг тэр чигээр нь хөгжүүлдэг. Монголд бол хөгжиж явнаа. Энэ үйлсэд би хувь нэмэрээ оруулах юмсан гэдэг бодолыг сэтгэлдээ тээснээр өнөөдөр энд ирсэн дээ. Миний загвар өмсөгчийн гараа Face off Mongolia буюу Монгол Солонгосын хамтарсан тэмцээнд авьяаслаг моделиор шалгарсан үеэс эхэлсэн. Үүнээс хойш 14 тэмцээнд оролцож сүүлийн үед нэг тэмцээнээс 5 шагнал авсан амжилттай байна.
Загвар өмсөгч болж эх орноо төлөөлж тайзан дээр алхах үед юу бодогддог вэ?
Би маш их омогшдог. Би шүлэг, эссе их бичдэг. Үүнтэй холбоотой ч юмуу би сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Намайг тайзан дээр гарахын өмнө Мongolia гээд зарлах үед хамрын самсаа шархирдаг.
Ямар хүнийг загвар өмсөгч гэж хэлэх вэ?
Загвар өмсөгч гэдэг нь дизайнерийн урласан хувцсыг амилуулах үүрэгтэй хүн юм. Харин Мисс гэдэг маань өөрөө бүхий л талаараа авьяастай оюунлаг хүнийг хэлдэг.
Тэмцээн уралдаанд явахдаа хэрхэн бэлтгэлээ хангадаг вэ?
Хамгийн чухал үзүүлбэрүүд болон, спортын үзүүлбэр, өөрийн танилцуулга, мөн даашинзууд, өөрийн хувийн гоо сайхан болон сэтгэл санаагаа бэлдэж явдаг
Мисс Гүнзаяагийн амьдралын хэмнэл хэр байна?
Энэ хавар сургуулиа төгссөн. Маш завгүй хүний тоонд орох байх. Шалгалт андаа бэлдэнэ, тэмцээндээ бэлдэнэ гээд л сүүлийн саруудад их завгүй байлаа. Хажуугаар нь спортоор хичээллэнэ, бүжгийн дугуйланд явна, сайн үйлсийн аянд нэгдэж ажилдаг
Охид бүсгүйчүүдэд хандаж юу гэж зөвлөмөөр байна?
Манай Монголын охидууд үнэхээр үзэсгэлэнтэй, гярхай, боловсролтой байдаг. Миний зүгээс харилцааны соёл, хандлага хоёртоо л маш өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна.
Монгол миссүүд бусад улс орноос юугаараа илүү давуу талтай байдаг вэ?
Аливаа зүйлийг ойлгож хүлээж авахдаа хурдан, харилцаа, бүхий л талаараа төрмөл дайчин байж бусдаас ялгардаг юм шиг санагддаг.
Сүүлийн үед гаргасан амжилтаасаа хуваалцаач.
Photo model of the world 2016 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Турк улсад 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж 3-р байр буюу Second runner-up Miss elegance, Хятадын засгийн газраас зохион байгуулагддаг Miss Leisure world 2016 тэмцээнд нийт 40 орны гоо бүсгүй оролцсон бөгөөд миний хувьд Хятадын засгийн газрын “Хүндэт жуух” бичиг, Диплом, Авьяас Топ-5д үлдэж финалийн шатанд Miss exotic буюу “Хамгийн чамин мисс”, “Авьяаслаг мисс” -ийн титэм хүртлээ. Мөн Их сургуулиа төгсөхдөө оюутны хамгийн дээд шагнал Манлайлагч оюутан алтан медиалаар энгэрээ цоолсон баяртай үйл явдалууд болж өнгөрсөн байна.
Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
Ан Сан Сучи- Шилдэг бизнес эрхлэгчдийн нууц
Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна вэ?
Хүмүүнлэгийн ажил руу ханцуй шамлан орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн боловсролоо дээшлүүлэх зорилготой байгаа даа.
Ямар нэгэн сайн үйлсийн аян зохион байгуулсан уу?
Би өмнө нь “Хамтдаа инээмсэглэе сан”-д хамтран ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд соёлын арга хэмжээ болон тусламжийн хэсэгт оролцож байсан. Одооноос хэд хэдэн том ажилууд миний зүгээс төлөвлөсөн байна. Үр дүнгээ харуулсны дараа ахин танд мэдээлэл өгөх болноо.
Хүмүүнлэгийн ажил хийвэл юуг хамгийн чухал гэж ажиллах вэ?
Хамгийн гол нь хүрэх ёстой хүмүүсд нь аливаа ажил нь чиглэгдэж хүрч чадах ёстой гэж боддог
Хувь хүний амжилтыг та хэрхэн дүгнэдэг вэ?
Хувь хүний амжилт гэдэг бол шантаршгүй тууштай найдвартай зантай шууд холбож ойлгодог
Таны өөрийн гаргасан хамгийн том үр өгөөжтэй амжилт гэвэл?
Дэлхийд Монголоо таниулж амжилт гаргасан явдал маань юм болов уу гэж бодож байна. Иймээс би цаашдаа ямар ч хүмүүнлэгийн ажил хийхэд саадгүй болж байгаа нь үр өгөөж өндөртэй болж байгаа юм.
Өсөж яваа залуу хүний хувьд Монголынхоо ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Монгол мундаг оюунлаг чадвартай залуучууд их болжээ. Нэг ёсондоо шинэ үе гарч ирж байна. Иймээс оюуны баялагтай Монгол улс минь улам илүү хөгжинө гэдэгт огтхон ч эргэлздэггүй.
Энэ дэлхийн бүх бүсгүйчүүдийг ямар байгаасай гэж хүсэж байна?
Хамгийн гол нь хүндлэл, хүнийг хайрлах сэтгэлтэй энэрэнгүй, дайчин байгаасай гэж боддог. Бусад нь аяндаа болно доо.
Хүүхдэд хэр хайртай вэ?
Би айлын бага охин болхоор ч тэрүү дүүтэй болохыг их хүсдэг байлаа. Айлын хүүхэд болгоныг дүүгээ гээд л тоголдог байсан. Би хүүхдэд их хайртай. Хамгийн цагаан цаас хүүхэд шүү дээ. Хайрламаар
Нийгэмд болж буй хамгийн болчимгүй үйлдэл гэвэл юуг хэлэх вэ?
Хүмүүсийн амьдралын ялгаа огцом ялгаатай болж байгаад сэтгэл их зовдог.
Хамгийн сүүлд юунаас сургамж авсан бэ?
Дэлхийн хэмжээний тэмцээнд яваад ирэх болгондоо энэ нь дээрээ илүү анхаарах хэрэгтэй юм байна гэсэн ахиулах түвшинээр үргэлж бодож өөрийгөө сайжруулахыг хичээдэг.
Хамгийн сүүлд хэнд тус болж чадсан гэж бодож байна?
Хятадад болсон тэмцээнээр бүх орны миссүүдтэй ахмадын асрамжийн газар очиж тус болсон юм байна
Та хэр сайн найз вэ?
Тэрийг найзууд минь дүгнэх байхаа хэхэ. Гэхдээ би хүний итгэлийг алдахыг хүсдэггүй
Ингээд бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Миний асууж чадаагүй, таны хэлэхийг хүссэн үгсийг та хэлнэ үү
Намайг зөвдөхөд минь ухаан хайрлаж, буруудахад минь сургамж хайрладаг гэр бүл багш нартаа маш их баярлалаа
Баярлалаа. Тантай ярилцахад таатай байлаа. Ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Ярилцсан: А.Хишигдэлгэр