Шатрын их мастер А.Энхтуул сонирхогчидтой “зэрэг” тоглоно

image001Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор төслийн санаачлагаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулахаар боллоо.

Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготойгоос гадна Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.

“Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр 8 дугаар сарын 20-нд буюу энэ бямба гарагийн 12 цагт болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой  нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглоно.

Өдөрлөгт оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй…

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Скүүтерийг хуульчиллаа, харин хэрэгжилтийг хэн хариуцах вэ?

2026 оны долоодугаар сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт хүчин …