¡¼¼­¿ï=´º½Ã½º¡½ÀÌÁ¾Ã¶ ±âÀÚ = 19ÀÏ ¼­¿ï ¿©Àǵµ ±¹È¸¿¡¼­ ¿­¸° ¾ÈÀüÇàÁ¤À§¿øȸ ÀüüȸÀÇ ÀÌö¼º °æÂûûÀå ³»Á¤ÀÚ ÀλçƯº°Ã»¹®À§¿øȸ¿¡¼­ ÀÌö¼º ³»Á¤ÀÚ°¡ À½ÁÖ¿îÀü »ç°í ´ç½Ã ½ÅºÐÀ» ¼û±ä°Í¿¡ ´ëÇÑ ÀÇ¿øµéÀÇ ÁúÀÇ¿¡ ½É°¢ÇÑ Ç¥Á¤À» ÇÏ°í ÀÖ´Ù. 2016.08.19. jc4321@newsis.com

Өмнөд Солонгосын томилгоо манайд юу өгүүлнэ вэ

¡¼¼­¿ï=´º½Ã½º¡½ÀÌÁ¾Ã¶ ±âÀÚ = 19ÀÏ ¼­¿ï ¿©Àǵµ ±¹È¸¿¡¼­ ¿­¸° ¾ÈÀüÇàÁ¤À§¿øȸ ÀüüȸÀÇ ÀÌö¼º °æÂûûÀå ³»Á¤ÀÚ ÀλçƯº°Ã»¹®À§¿øȸ¿¡¼­ ÀÌö¼º ³»Á¤ÀÚ°¡ À½ÁÖ¿îÀü »ç°í ´ç½Ã ½ÅºÐÀ» ¼û±ä°Í¿¡ ´ëÇÑ ÀÇ¿øµéÀÇ ÁúÀÇ¿¡ ½É°¢ÇÑ Ç¥Á¤À» ÇÏ°í ÀÖ´Ù. 2016.08.19. jc4321@newsis.com

-Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшигч 23-н жилийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хэрэг үйлдэж байжээ-

Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүд тус улсын Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшигчийн талаар хэлэлцэж байгаа ажээ.

    Ерөнхийлөгч Пак Гын Хе уг албан тушаалд И Чол Сонг-ийн нэрийг дэвшүүлсэн боловч тэрээр 1993 онд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, улмаар автозамын осол гарган хэргийн газраас зугатаасан хэрэг үйлдсэн нь ил болжээ.

    Тухайн үед түүний цусан дахь алкохолийн хэмжээ 0.09% буюу автомашин жолоодох эрхээ хасуулах хэмжээнд байсан байна.

    Энэ тухай Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшигч хэлэхдээ “Би 23-н жилийн өмнө тийм хэрэг үйлдэж нэг сая воноор торгуулж, жолооны эрхээ хасуулж байсан. Гэхдээ хоёр жилийн дараа буюу 1995 онд Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд багтаж, автомашин жолоодох эрхээ дахин сэргээсэн. Харин хэргийн газраас зугатаасан тухайд гэвэл тухайн үед цагдаагийн ажилтан хүн гэмт хэрэг үйлдсэн нь олон ниитийн өмнө зарлагдах нь ёс зүйн хувьд болохгүй учир айсандаа зугатаасан” гэж хэлжээ.

    Түүнийг маргааш хуралдах Их Хурлын ээлжит хуралдаанаар Цагдаагийн газрын даргын албан тушаалд багтах эсэхийг шийдэх юм байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …