“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой тайлбарыг яаралтай хийхийг шаардлаа

GOK

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани гэх  “Монголын зэс” компанид шилжүүлсэн тухай мэдээлэл сонгуулийн өмнөх өдөр тодорхой болж, шуугиан дэгдээсэн билээ.  Тэрчлэн шинээр эмхлэгдсэн засаг гэнэтийн хувьчлалын асуудлыг нягтлахаар ажлын хэсэг байгуулаад буй. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөнөөс мэдээлэл хийхдээ  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хувьцааг нь нээлттэй арилжах шаардлагатай гэлээ. Тус хөдөлгөөний зүгээс   Орхон аймгийн 15 мянга гаруй иргэдээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авах эсэхэд нь хариулт авч, гарын үсэг цуглуулж байгаа юм байна.

Тэд “Эрдэнэт” үйлдвэрийг төр, ард түмэн, хувийн хэвшлийн хамтарсан өмч байх нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд  Улсын Их Хурал, Засгийн Газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан  дараах асуудлуудыг тавьсан ч, одоог хүртэл хариулт аваагүй учраас, яаралтай албан тайлбар хийхийг шаардлаа. Тодруулбал, -Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм, хамтын үйлдвэрийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд “Монголын Зэс” ХХК худалдан авсан эсэх, ОХУ-ын эзэмшиж байсан хувийг худалдаж авсан 400 сая ам.долларыг “Монголын Зэс” ХХК ямар эх үүсвэрээс хэрхэн бүрдүүлж гаргасан, Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын талаар албан ёсоор олон нийтэд мэдээлэл өгөх зэрэг асуулгуудыг тавьсан юм.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …