” Хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг боллоо

1473404318_1

“Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь” Хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Энэхүү хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн төлөөллүүд оролцсон юм.

1473404307_2

“Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь” Хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийг нээж Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг үг хэлсэн бөгөөд ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц.Алтанцэцэг хичээлийн хөтөлбөрийн агуулга, танилцуулгыг хийлээ.

Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, доктор С.Болормаа “Зарим төрлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай” сэдэвт илтгэл тавьсан юм. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчдод хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг гардуулах ёслолын ажиллагаа болов.

1473404350_7

Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд МУ-д гэр бүлийн болон иргэний хэрэг, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бүрдээд гурван жилийн нүүрийг үзэж, амжилттай хэрэгжиж байна. Цаашид эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж байгаа эсэх талаар энэ удаад хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нээж үг хэлсэн бөгөөд “Эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж” сэдвийн хүрээнд хийсэн судалгааны талаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах танилцууллаа.

Хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг боллоо

    Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид цаашид Монгол Улсад эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзлээ. Мөн МУ-д эрүү, захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн болон зохион байгуулалтын асуудлыг бусад улсуудын туршлага дээр тулгуурлан нарийвчлан судлах шаардлагатай хэмээн дүгнэлээ.

Хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг боллоо
Хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг боллоо
Хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг боллоо

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …