Хулгана жилтний төөрөг арван хоёр жилд
Хулгана жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – Ажил алба хийгээд амраг сэтгэлийн хувьд жаргал амсана. Хөгжиж мандах нэг жил болно, өвчин зовлонгүй, ажил үйлсдээ амжилт олох бөгөөд санаанаас гадуур мөнгө болон эд зүйл олж баян элбэг амьдрах буй. Зохиол тууривах аваас жилийн эцсээс наана хэвлүүлвэл өгөөжтэй болно.
Хулгана жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – нилээд зүгээр төдийгүй, хулгана жилтний хувьд ажил төрөл нь тааламжтай болох нэгэн жил болно. Тиймээс энэ жилийг ашиглаж мөнгө хураах хэрэгтэй, зарим нэг олсон амжилт тийм их биш боловч өрх гэр нь баян элбэг болоод бусдын эд мөнгөнөөс ашиг олох буй.
Хулгана жилтэй хүмүүний Барс жилийн өнгө – сайн тохиол тааралдахгүй жил тул алс хэтээ л бодож явах хэрэгтэй юм. Энэ жил түүнд уйтгартай санагдах ба хишиг үл хайрлана, бусдад амархан буруугаар ойлгогдох буюу зарим хүмүүсийн дургүйцлийг олох ч буй.
Хулгана жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – эд хөрөнгө нэмэгдэн ажил үйлс бүтээх, гэр бүл хөгжих амар тогтуун нэгэн жил боловч ажил явдалдаа хянуур байж, анддаа найдах хэрэггүй, энэ жил танаас хүн урваж шарвасан жил ч болохыг хэн байг гэхэв, гэвч муу хүнээс сэрэмжлэх хэрэгтэй.
Хулгана жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – аливаа бүхэнд сайн болох нэг жил үүнийг ашиглан жаахан бэлжиж авах хэрэгтэй, арилжаа наймаа хөгжих бөгөөд гэгээн саруул ирээдүйтэй болж хэргэм зэрэг дэвшиж, найз нөхөдтэй их танилцах тул муу хүндашиглагдахаас болгоомжил.
Хулгана жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – тийм сайн бус, ялимгүй ширүүн жил болно. Баярлууштай юм олонгуй болов уу, хөрөнгө оруулвал болгоомжтой байх хэрэгтэй, өвчин эмгэгт автагдаж магадгүй, гэвч жилийн эцэст болвол аливаа бүхэн бүр сайн зүгт хандах.
Хулгана жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – хүнд бэрхшээлтэй бүтэмжгүй тааруухан жил болно. Хулгана түүнд хор хүргэж мэднэ, ажил үйлс, амраг сэтгэлийнхээ талд анхаар, зочин залахад гарлага их буй. Зарга заалдахад учрах гай их буй. Нэг бол муу үйлдэлд өртөж эсвэл бусдад зээлүүлсэн зүйлээ буцаан авч ирж чадахгүй.
Хулгана жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – хувь заяа сайн зүгт эргэх нэгэн жил болно. Ажил үйлс амжилт олж, цаг тохиол бүрийг ашиглаж чадна. Зарим нэг нь өөрөө л дийлэхгүй бол бусдын хураасан юмнаас хувь горилж байсан дээр буй.
Хулгана жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – ажил төрлийн хувьд хамгийн сайхан жил болно. Хамаг юмаа амжуулна. Гэвч гэр бүлд яршиг тохиолдоно. Сайн муу яриа, хов живнээс найз нөхөд харилцан эвдрэлцэх бөгөөд хожим өшөө хорсол болох аюул их.
Хулгана жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – баярлангүй жил ч, муу үйлэнд сэрэмж алдарч үл болно. Өвчин эмгэг тусахаас болгоомжлон ядрахгүй байхыг хичээ.
Хулгана жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – уйтгартайхан болоод гай учрах нэгэн жил бол но. Энэ жил маш олон шийдвэрлэх асуудал буй тул сайн ухаарч ажиллахгүй бол ашиг хонжоо гарахгүй.
Хулгана жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – ажил хэрэг нь гялалзтал бүтнэ. Хайртай хүнтэйгээ учран золгоно. Хулгана жил бол гахайн хувьд өсч өндийх сайн жил төдийгүй, олсон амжилтаа бататгаж чадна. Найз нөхдийн мөнгө төгрөгний асуудлаас болж хуучин өвчин хөдлөх буюу эд мөнгөө алдахаас хамгаал.
Үхэр жилтний төөрөг арван хоёр жилд
Үхэр жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – ажилд идэвх сайн биш ч ноднин бага сага юм хэмнэсэн нь ашигтай юм болж амьдрал хөгжил бадралтай нэгэн жил. Яршигтай учралууд арилж, аз завшаан учрах мөртөө гэрийн хүмүүст ч баяр баясгалан тохиолдоно.
Үхэр жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – онцын сайхан жил болох боловч бэрхшээлтэй учирч аливаа санасан хүссэн зүйл чинь хойшлох буюу саадтай зүйл олон тохиолдох магад. Эрх мэдэлд итгэл найдвар буй, эхнэргүй бол өрх гэрээ төвхнүүл, гадагш явах учир таарвал анхаарал болгоомжтой бай.
Үхэр жилтэй хүмүүний Барс жилийн өнгө – тааруухан хүнд бэрхшээлтэй жил болно, Олон юм санаж сэдэж азаа үзэлгүй энэ жилийг гэтлэгтүн. Аливаа үйлс чинь саад бэрхшээлтэй учирна. Хэрэг учир чинь үр дүнгүй боловч тэсвэрлэж чадах хэрэгтэй, энэ жилд аливаа үйлсээ дахин төсөвлөх хэрэгтэй.
Үхэр жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – уран мэхийг уралдуулан байж өөрт гай болж мэдэх уршигт явдлаас ангижирч, аливаа үйлс нилээд сайн болох нэг жил болно. Яршиг төвөгтэй асуудал нэг мөсөн арилаад санасан хүссэн зүйл чинь бүтэж өвчин зовлонгүй сайн явна.
Үхэр жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – дэндүү их эрх мэдлээсээ болж бие тань муудаж олон хувиралт гаргах жил. Яршигтай учралууд тохиолдох бөгөөд аливаа үйлс чинь бүтэх нь удаан, бусдын дэмжлэг байвч голдуу өөрийн чармайлтаас аливааг бүтээнэ. Гэвч үүнийг давах тэнхэл бий.
Үхэр жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – сайн завшаан ирэх нэгэн жил боловч овоо залхуурах бийвий. Апиваа санасан хүссэн үйлс чинь аажимдаа арилж, сэжиг мадаг арилж бүрэн ойлголцох болно. Энэ жилийг улиран одтол байзнаж л байг.
Үхэр жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – хайр дурлалд их өгөөжтэй жил, ажил үйлс бүтэмжтэй ч ямар ч үйлд тогтворгүй нэгэн жил, бие ч сайнгүй, хамаг ажил үйлсийг намар хичээх хэрэгтэй.
Үхэр жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – тааруухан жил ч аливаа үйлсийн эхлэлтийн нэгэн жил болно. Хэдийгээр өвчин эмгэг, хэрүүл маргаангүй гэр бүлээрээ эв найртай боловч олсон зүйлээ алдахаас хичээх хэрэгтэй.
Үхэр жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – Аз завшааныг олох нэгэн жил, зуучлуулж байгаад л бэршээлээс гарчихна. Бүх хүмүүсийн итгэл хүндэтгэлийг олж хөгжил бадралтай нэгэн гэрээр амьдарна. Сайн чимээ сонсч шинэ амжилт олох нь хувь завшаан буй. Үхэр жил түүнд найзархаг хандана.
Үхэр жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – баяр хөөр жаргалтай болох нэгэн жил, аливаа үйлс чинь нилээд бүтэмжтэй ажиллаж чадах боловч, их мөнгө зарсан ажил үүсгэвэл өгөөжгүй мөнгөө буцаан авч дийлэхгүй, найздаа мэхлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.
Үхэр жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – тааруухан асуудлууд арвин тохиолдох жил болно, гэвч хүнд бэрхшээлийн дундаас сайн бүтээмж олох буй.
Үхэр жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – тун яаруу нэгэн жил болно. Нарийн хянамгай чармайлтаар хожмын хөгжилтөнд суурь тавьж гэр даяараа цөм баяр хөөртэйгөөр нэгэн жилийг өнгөрөөнө.
Бар жилтэний төөрөг арван хоёр жилд
Барс жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө– тийм сайн биш, өөрөө аюулд өртөнө гэхдээ их гэмгүй. Худалдаа наймаа хийвэл зоос мөнгө дутах, зээл авсан хүн өгөхгүй зэрэг олон хүнд байдалтай тулгарна. Тиймээс хэрэгтэй зүйлээ хийж ав.
Барс жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – Яршиг их буй, хэп ам хэрүүл маргаан тохиолдох ба өөр бусдыг сэжиглэх буруу ойлгох зэрэг хэцүү учир тохиолдоно. Уурлан хилэгнэхийн аюултай, сайн цаг болохыг хараад голдуу л гэрээс гарахгүй байсан нь дээр.
Барс жилтэй хүмүүний Барс жилийн өнгө – хэрсүү байж болгоомжлох жил тул энэ жилийгдалимдуулан амарваас болно. Бусдын өрсөлдөөний дунд хамрагдан орох аюултай, хувийн эд хөрөнгөө сайтар сахин явж, жилийн эцэст бага сага амжилт олно.
Барс жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – өлзийтэй сайхан жил, хэргэм зэрэг, эд хөрөнгө нэмэгдэн үйлс дэвших, санаанаас гадуур амжилт олж, алдсан зүйлээ олно, шинэ хүн нэмэгдэнэ.
Барс жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – бар жилтнийг өөдлөхөд луу саад болохгүй, харин урмыг нь сэргээнэ, хөөр хөгжилтэй жил, эд хөрөнгө хувиралтгүй боловч сэтгэл ханамжтай, орлого нь гарлагаасаа илүү, шинэ хүнтэй танилцаж хамтарна.
Барс жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – хувиралтгүй нэгэн жил тул зүй ёсныхоо амралтыг эдлэн жаргаж, амраг хайрын тухай бодолд умбана Амьдрал өөдрөг болно, алс хол явахад бэрхтэй.
Барс жилтэй хүмүүний Морь жилд – урагштай сайн жил. Хайр дурлал, ажил хөдөлмөр. өөдрөг бас улс төрийн бага сага ажил явдал ч учирч магадгүй. Мөн бусдын дэмжлэгийг хүртэж ашиг олно
Барс жилтэй хүмүүний Xонь жилийн өнгө – хүссэн хүлээсэн маш сайн жил. Төлөвлөгөө чь урагштай явагдаж их амжилт олно. Хийморь мандаж гэр бүл амар тогтуун, аливаа зүйлийг анхаарах чухалтай.
Барс жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – ажил үйлс чинь өөдрөг, бүх талаараа ээлтэй жил болно.Харин намрын сард хань нөхөд нь урваж, эд мөнгөөр гачигдах буюу хэд хэдэн удаа өвдөж болзошгүй
Барс жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – урьд жилдээ жаахан зүдэрсэн тул сэрэмж алдахаас болгоомжил. Дадаагүй ажилд дурлах хэрэггүй.Хүндэвтэр нэгэн жил тул эд мөнгө хомсдож гарлага нэмэгдэн хүнд зовлон учирч магад. Бусдын тусламжийг хүртэх хэрэгтэй.
Барс жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – урагштай нэгэн жил тул бар жилд жаргана, үр бүтээмж олж, өнгөрсөн учрыг шийдвэрлэж амар тайван жаргана. Туулай түүнд амгалан энхийг соёрхоно. Түүнийг ашиглан бар жилтэн гэр бүл болж гал голомтоо бадраах учиртай.
Барс жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – дундхан жил тул будлиан болохгүй бол сайн, бодитой мөртлөө болгоомжтой, ухаалаг ажиллавал орлого, ашгаа хамгаалж чадна.
Туулай жилтэний төөрөг арван хоёр жилд
Туулай жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – ажил амьдрал тэгш сайн жил болно. Худалдаа хийхдээ тооцоо бай, ухаалаг хөдөлмөрлөвөл үр шиг гарна. Эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй боловч аюулгүй.
Туулай жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – аливаа ажилд нямбай байхгүй бол үхэр хилэгнэнэ. Гэхдээ та хөдөлмөрлөсний үр шимийг хангалттай хүртэнэ.
Туулай жилтэй хүмүүний Барс жилийн өнгө – энэ жилийн хувьд ажил, амьдрал сайжрах боломжтой. Хэрэв та хичээвэл бар таны хүсэл зорилгоо биелүүлэхэд сэтгэл гарган туслана.
Туулай жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – энэ жилд таны орчин, ажил үйлсэд хөдөлгөөн гарах боловч таны таалалд нийцнэ. Харин эрүүл мэнддээ анхаарвал зохино.
Туулай жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – та ажлын амжилт арвинтай, зав багатай байна. Эрүүл мэнд сайжрах жил болно.
Туулай жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – энэ жил таны эрүүл мэнд, ажил хөдөлмөрт ердийн жил болно. Оны сүүлээр эрүүл мэнд сарнивч аюулгүй байна.
Туулай жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – таны ажил нэмэгдэвч эрүүл мэндээр сайн байна. Олз нь гарлагаасаа илүү гарна.
Туулай жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – таны санасан хэрэг бүтэх боловч бие ядарч туйлдана. Боломжийн цагийг харж амарч байх нь өлзийтэй.
Туулай жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – танд нэлээд тээртэй асуудлууд тохиолдож тэвчээр, тэсвэр шалгана. Иймээс та аливаад тайван бие сэтгэлийн хүчээ зөв хуваарилвал зохино.
Туулай жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – энэ жил таны урд өмнөх тэвчээр, тэсвэр шалгасан асуудлууд багасч танд нааштай байдлууд илэрсэн жил болно. Гэхдээ эрүүл мэндийн хувьд сэтгэл зовоосон асуудлууд байсаар байна.
Туулай жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – урагштай жил болно. Олон жил сэтгэл зовоосон өвчнөөсөө сална. Хүсэл зорилго биелэлт нь урд жилээс дээрдэнэ.
Туулай жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – ажил үйлс өөдрөг, бүх талаараа ээлтэй сайн жил болно. Шинээр хийх ажлын талаар өөдрөг санаа бодол төрж амжилтын эхлэл тавигдана. Эрүүл мэндээр сайжрах жил болно.
Луу жилтэний төөрөг арван хоёр жилд
Луу жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – өөдлөн дэвших тохиромжтой сайн жил, сайн сайхан ажил үйлс сэтгэн сэтгэл амаржина. Эд мөнгө нэмэгдэн дэлгэрч, айл өрх жаргана, багахан саад учрах боловч даруйхан арилгаж чадна.
Луу жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – аз жаргалтай жил, тансаг бөгөөд гоё чамин зүйлд сэтгэл амаржин, сайн цаг болов хэмээн бодох агаад үүнд хууртваас алдаа болно. Хууртаж амжилт багассан ч гэр бүл амар сайн өнгөрнө. Их ажиллавал зохилтой.
Луу жилтэй хүмүүний Барс жилийн өнгө – түгшүүр зовлонтой жил болно. Харш саад учирч ажил явдал төгсгөл болно. Айл өрх тогтуун бус зовлонг тэсвэрлэж шийдвэр гаргах чухалтай.
Луу жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – өнгөрсөн бүх үйл явдлаас үүдсэн сэтгэлийн зовиураас цэлмэг ухаан аварна. Хамаг юм тайван болж буян хишгээ хайрлана. Ажил үйлс эхлэн урагштай болж, гэр бүл нам тогтуун өнгөрнө. Гэвч өвчин ороох аюул буй.
Луу жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – усандаа яваа загас адил жаргалыг эдэлсэн маш сайн жил, энэ жил таны амжилт ололтын он болно. Сайн учралууд тохиолдож санаанаас гадуур амжилт олно. Ажил ихтэй, айл өрх амар тайван сайхан өнгөрнө.
Луу жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – саадыг давж эд хөрөнгө нэмэгдэх нэгэн жил, гэхдээ гэр зуур хагацал гарч магад.
Луу жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – зол бусын учрал тохиолдох магадлалтай нэгэн жил, биеэ сайн бариваас саадыг давж чадна. Түүнийг давбал дажгүй жил болж өнгөрнө. Мөн гэр зуур мөргөлдөөн гарч сэтгэл санааны зовлон биеийг орооно.
Луу жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – ажил үйлс эд мөнгөний орлого дунд зэрэг, биед өвчтэй, гэр өрх амар түвшин дунд тэгш нэгэн жил ч газар газраас жаахан жаахан урам хайрлана, түүнийг нь хүртээд энэ жилийг баяртай өнгөрөөнө.
Луу жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – учир олон нэгэн жил, ажил үйлс, эд мөнгөн дээр амжилт олох боловч, хэрэг төвөгт учрах аюултай, хань нөхөд хагацаж хэрүүл болох хэцүү, овоо зугаацаж авсан бол бусдын үгийг илүү сонсох нь чухал.
Луу жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – зол жаргалтай нэгэн жил, сайн мэдээ сонсох, зэрэг хэргэм дэвших, эд мөнгө нэмэгдэн, гэр зуур эвтэй, шинэ нөхөр танилцана. Гэр бүлтэй болбол зохимжтой.
Луу жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – бэрхшээлтэй жил, санаанаас гадуур төвөг учирч төлөвлөсөнд саад гарна. Дайсан дээрмээс зайлан явах хэрэгтэй, бодлоготой найзыг түшиж явбал сайн, хамаг явдалд цөхрөн ашиггүй мэт санагдана.
Луу жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – өөдлөх жил. Завшаантай учир тохиолдож, ажил үйлс эд мөнгөний орлого ашиг нэмэгдэн, өрх гэр амар тогтуун болно, амар түвшин амьдарна гэдэгт итгэж болно.
Могой жилтэний төөрөг арван хоёр жилд
Могой жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – ажил бүтэмж муутайхан ч өөдлөх нэгэн жил, Сайн завшаан учирч амьдралын зам өргөжинө. Орлого, гарлага тэгш, хань нөхдийн сайнаар ажил бүтнэ.
Могой жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – дунд тэгш нэгэн жил, бусдын саналыг илүү дагаж байвал сайн, эр эмийн хийгээд гэр бүлийн маргаантай тулгарна, могой жилд гэр бүл болдоггүй.
Могой жилтэй хүмүүний Барс жилийн өнгө – олон үйл явдалд санаа зовж бусдын хэрүүлийн дунд чирэгдэж, олны итгэлийг алдана. Муу зуршлаас зайлж явах хэрэгтэй. Назгай үхээнц байхаас сэрэмжил.
Могой жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – яаруу нэгэн сайн жил, хөөр хөгжөөнтэй гэр зуур амар тайван, орлого гарлага тэнцэнэ. Хань ижил урваж хөрвөн зовоох явдалгүй.
Могой жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – ажил үйлс, эд мөнгөний орлогод урагшгүй хүнд бэрхтэй ч сайн сайхан руугаа хандана, атаа жетөө хийгээд хэл амыг хичээхтүн, саад зуны цагт арилна.
Могой жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – нилээд урагштай сайн жил, юуг ч амжуулж болох бөгөөд ямар ч аюулд орохгуй, янаг амрагийн сонин сайхан явдлыг туулж өнгөрөөнө. Цаг зарчмыг баримтлан үгийг барьж явбал өөдтэй болно.
Могой жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – омог сүр мандах нэгэн жил боловч аанай л хайр сэтгэлээс болж хамгийг орхиж мэднэ. Өөрийн сэтгэлээ тэвч, омог сүр мандаж ажилд амжилт олно.
Могой жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – тохируулах нэгэн жил, олон юманд сэтгэл урван сонирхол татагдана, хов жив их дуулдана, ажил үйлсэд их хувиралтгүй, шинэ хүнтэй танилцвал хожмын өдөр ашигтай, гэр өрх амар тоггуун бага саадтай.
Могой жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – зүгээр сайн нэгэн жил, бусдын дэмжлэгийг хүртэж, хэрэг учир бүтнэ, харин бусдын хэрүүлд чирэгдэх аюултай, өөрт хэрэгтэй газраа үргэлжилнэ.
Могой жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – сонирхол татсан өлзийтэй сайн нэгэн жил, хүн цочоом амжилт олж, зэрэгхэргэм нэмэгдэнэ, харин гэр бүлийн асуудалтай тулгарах тул ухаалаг ханд.
Могой жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – зол завшаан тохиолдох нэгэн жил, бага зэрэг өвчний гайтай боловч зол завшаан тохиолдож гадагш гарч хэрэг явдлыг бүтээнэ, сэтгэгч гүн ухаантантай учирч олон нээлттэй тулгарна.
Могой жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – мөнгө сангийг олох боломжтой хайр сэтгэл тохиохгүй яаруу сандруу нэгэн жил. Могой жил хайр сэтгэлийн хувьд голдуу сэтгэлийн зовлон эдлүүлэх гээд байдаг, олон явдал тохиолдож сэтгэл биеийг зовооно. Сэтгэл буруудвал орлого бага гарлага ихтэй болоод хэл аманд орно. Мөн төрөл садан хань нөхдөөс салж сарних учир буй.
Морь жилтэний төөрөг арван хоёр жилд
Морь жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – аль ч талаас нь авч үзсэн урагшгүй тааруухан жил болно. Саад олон тохиолдож эд мөнгөний асуудалтай тулгарч өрөнд орж болзошгүй, хэрсүү болгоомжтой байж их хэрэг үйлдэхийг хичээхтүн
Морь жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – юм болгон эв зүйдээ орсон урагштай жил. Ажил нь орлоготой урагштай, энэ жилийг л ашиглах хэрэгтэй, бага зэрэг саадтай ч ухаалаг байвал амжилттай.
Морь жилтэй хүмүүний Барс жилийн өнгө – баясал гомдол хосолсон нэгэн жил. Өвчингүй гарлага их. Хүссэн ажлаа сайн хийхтүн. Зүгээр сууж болохгүй, сурлага үйлс сайжирна. Хань нөхөдтэй эвсэг байя.
Морь жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – ерөнхийдөө тайван сайхан аз жаргалтай нэгэн жил. Эд хөрөнгө нэмэгдэнэ. Амьдрал урагштай. Сайн чимээ сонсож, гэрт шинэ хүн нэмэгдэнэ.
Морь жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – ажил үйлс эд мөнгө тогтворгүй, сайн муу давхцах нэгэн жил. Дэвшихийн тулд тохиолдсон завшааныг ашиглана. Муу сэтгэлийг тэвчиж цайлган сэтгэлээр явбал сайн.
Морь жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – яаруу нэгэн жил. Олон асуудал гарч сэтгэл хүчийг их зарцуулна. Хань нөхдөөс шалтгаалж саад учирна. Тэр бүхнийг туулахад гэр бүлийнхний тусламж дэмжлэг хэрэгтэй. Дурлал тань бүтэлгүйтэж магадгүй.
Морь жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – бусадтайгаа сөргөлдсөн, таагүй ч хөгжин мандах жил болно. Ажил үйлс сэтгэл ханамжтай боловч өвчний гай буй. Гал морь жилтний хувьд ерөөсөө хүнд жил болж магадгүй. Хань нөхдийн харьцааг анхаар.
Морь жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – дунд тэгш сайхан жил болно. Сайн муу учир тэгш тохиолдож их хэрэг гарахгүй ч хэн хүнгүй түүнийг зугаацуулж таалан соёрхож сайшаасан жил болно.
Морь жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – өлзийтэй нэгэн жил. Сэтгэлчлэн бодсон ажил үйлс бүтэж эд ашиг олно. Хүний гар харахгүй аж төрнө.
Морь жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – тааруухан жил. Сайн сураг чимээ сонсоно. Ажил амьдралын дунд багахан хувиралт гарч ажилд саад учирна. Хэрэв ухаалаг байвал санасан хэрэг бүтнэ.
Морь жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – үйлс бүтэх нэгэн жил. Ажил хайх, шалгалт хийх зэрэг үйлсэд сайн, харин гарлага гарах буюу хэрэг төвөг хэрүүл маргаан үүсэх магад. Сэтгэлийг зөв зал.
Морь жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – урагшгүй нэгэн жил. Гаднаас ирсэн ашиг, гамшиг ажилд саад учруулж гарлага гарна.Өөрийгөө журамла, Хайр сэтгэлийн талын тааламжгүй явдал хуучнаараа байна. Энэ жил түүнд буян хишгээ нэг л их хайрлахгүй, биед өвчин багагүй тусч мэднэ.
Хонь жилтэний төөрөг арван хоёр жилд
Хонь жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – үйлс бүтэх ашигтай сайн нэгэн жил. Санаанаас гадуур орлого олно. Өрх гэр амар, өөрийн бие сэтгэлийг урлагийн амьдралд зориулваас амжилт олно.
Хонь жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – аж ахуй хүндэвтэр тааруухан жил болно. Сэтгэл санаа түвшингүй, төрөл садан ах дүү нарын зарлаг нэмэгдэж, хэрүүл тэмцэл үүснэ. Идэж өмсөхөө сайн зохицуулан жилийг өнгөрөө.
Хонь жилтэй хүмүүний Барс жилийн өнгө – баясал гомдол хослох нэгэн жил. Хүсэл зориг нэмэгдэж шаргуу тэмцэнэ. Ажил хэцүү ч ашигтай учир тохиолдоно, гэрт амар. Ажилд саад гаднаас буй.
Хонь жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – орлого бага, саад ихтэй, дунд нэгэн жил биед гай учрах бас гэр бүлийн болон бусад учир явдлуудаас болж санаа зовно.
Хонь жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – хөгжөөнтэй жил. Саад учрах боловч гай гамшиг бага. Орлого нэмэгдэн өрх гэр амаржаргана. Ухвар мөчид хэргээс холхон явбал их сайн болох буй за.
Хонь жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – өлзийт нэгэн жил. Хүсэл зориг нэмэгдэн, зэрэг хэргэм өсч бусдаас дээшилнэ, Их хүний дэмжлэгээр эд олно. Олзонд омогшиж уршиг тарина.
Хонь жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – амар тайван нэгэн жил. Дургүйцэн эгдүүцэх боловч юм бүхэн гойд сайхан болж өнгөрнө. Гэр өрх ажил үйлс тайван амжилт их. Хувиралт бага.
Хонь жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – хамаг юм агуу сайхан болно. Түүнийг хэн хүнгүй анхааран таашаана. Өөрөө ч үйлс сайхан бүтэхийг мэдэрнэ. Энэ жилийн хишгийг алдалгүй сайхан хүртэх хэрэгтэй. Жилийн эхэнд сайн, жилийн эцэст анхаарах хэрэгтэй зүйл гарна.
Хонь жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – өлзийт нэгэн жил. Яаралтайгаар сайн үйлс бүтээнэ. Амьдралд саадгүй. Өвчин зовлон бага, хоёр талд нүүр олно.
Хонь жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – жаргах цэнгэх нэгэн жил. Дэмий юманд алмайрч үл болно. Мөн аж ахуй өөрийн эд хөрөнгөө сайтар анхаарах хэрэгтэй.
Хонь жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – зовлонтой жил. Олон зүйлийн төвөгтэй учрыг шийдвэрлэхэд зардал их орно. Эр эмийн харьцаа муудах учраас хэрүүл үүснэ. Эд мөнгө арвижин, ажил үйлс сайжирна. Гэр бүлийн харьцаанаас болж цухалдсаар байна.
Хонь жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – яршиг төвөгтэй ч жилийн төгсгөлд сайжрахад бүрэн найдаж болох нэгэн жил. Хань нөхөд нь зайлж, өр ширэнд орж бие сэтгэл зовно. Жилийн эцэст санхүүгийн талаар сайжрах боловч хайр сэтгэлд санаа жаахан үймэрнэ.
Бич жилтний төөрөг арван хоёр жилд
Бич жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – аз завшаантай нэгэн жил. Их хүний хайрыг хүртэж, ажил үйлс урагштай, санаанаас гадуур эд мөнгө олно. Учир явдлыг шийдвэрлэхэд хялбар. Ам бүл нэмэгдэнэ, хүчин зүтгэл нь үр шимээ хайрлана
Бич жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – баясал гомдол хосолсон жил. Айл өрх амар артайван, гарлага их сэтгэл зовлонтой. Үүнээс айж эмээн аюул заналд автана.
Бич жилтэй хүмүүний барс жилийн өнгө – тэмцэлтэй жил. Дайсны хорыгхялбар амсаж ,хүний төлөө хохирно. Ажлаасаа халагдаж өрөнд орохоос болгоомжил.
Бич жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – ашигтай нэгэн жил. Сэтгэлээ үл зовооно. Өөдлөн дэвжиж бусдын дэмжлэгийг хүртэж саад бага, ажил үйлс хэвийн байдалд орно.
Бич жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – мэдлэг мэргэжил нэмэгдэн урагшлах нэгэн жил. Эд мөнгөний орлого бага боловч мэдлэг мэргэжил эзэмшинэ. Өөр бусдын ажлыг хийж үл болно.
Бич жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – өөдрөг сайн жил. Хань нөхдийн дэмжлэгээр эд мөнгө арвижин дэлгэрч хөрөнгө зузаарна. Үгийг цөөхөн хэлж, найз нөхдийг илүү татах нь чухал.
Бич жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – тэгш дунд жил. Саад учрах боловч орлоготой. Энэ жил дэндүү ихийг бодож явбал их аюул болно. Биеэ барьж тайван явах нь чухал.
Бич жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – ажил ихтэй жил. Хялбархан эд мөнгө олно. Гарлага бас баахан нэмэгдэнэ. Алс зорчин явах нь сайн. Биед бага зэрэг өвчний гай буй. Гэр зуураа зөрчил үүснэ.
Бич жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – өлзий буян баяр хөөртэй жил болно. Их үйлсийг бүтээж, эд хөрөнгө нэмэгдэнэ. Бүх гэрээрээ цөм олз амжилттай, биед багахан өвчний гай буй.
Бич жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – эгэл жирийн жил. Ухаалаг бодлоор чармайвал үйлс бүтэх шинжтэй, гэр зуур нам тогтуун.
Бич жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – харш саадтай жил. Шал маг ажиллах боловч бүхнийг дахин эхэлнэ. Бусдын итгэлийг алдаж, гарлага гарна. Нөхөр дайсныг ялгахад бэрх.
Бич жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – амар түвшин бус жил. Ямар ч байсан хийж чадна гэж итгэсэн зүйлээ зоригтөгөлдөр хийнэ. Гарлага гарч хэрэг төвөг учирч, өвчин эмгэгт нэрвэгдэнэ. Гэхдээ гахай жилтний үйл хэрэг нь бүтэлтэй сайхан болно.
Тахиа жилтэний төөрөг арван хоёр жилд
Тахиа жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – ухаан тэвчээр шаардах жил.Орлого бага, хань нөхдийн дэмжлэг бага, зэрэг хэргэм буурах, өвчин эмгэгээс болгоомжлох чухал.
Тахиа жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – тайтгарч болох жил. Гарлагыг нөхөж, хань нөхдийн дэмжлэгийгхүртэнэ. Өрх гэр бүл амар түвшин, гэвч хутга мэсэнд өртөх аюултай. Бат итгэлтэй цаг болсон аваас ажид явдлаа дахин гялалзуулна.
Тахиа жилтэй хүмүүний Бар жилийн өнгө – үйлс хөгжих нэгэн жил. Хүч зориг нэмэгдэж, эд хөрөнгө олно, гэр бүлд гамшигтай.
Тахиа жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө -хэвшмэл жил. Буян хишгээ хайрлана хэмээм сахиж суулгүй сайн ажиллавал амжилт их. Бодлогын муугаас болж гарлага гарна. Бусад хүнтэй хоршиж ажил хийвэл сайн.
Тахиа жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – өөдлөн дэлгэрэх сайн жил. Хэрэг үйлс бүтэмжтэй, зэрэг хэргэм нэмэгдэнэ. Өрх гэр амар түвшин, бие эрүүл, хуримлахад тохиромжтой.
Тахиа жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – аз завшаантай жил. Үйлс бүтэмжтэй, алдсанаа олно. Харин санаанаас гадуур хэрэг гарвал цөхрөх үе олон тулгарна. Тэвчээр бүү алд.
Тахиа жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – хүнд бэрх жил. Ажил, амьдрал дээр олон саадтай. Хэрүүл олон боловч өрх гэр амар түвшин.
Тахиа жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – сайжрах жил. Амь зуувал ашиг их, алдсан зүйлийг олж үйлс хөгжинө, амьдрал түвшин.
Тахиа жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – ээлтэй жил шувтарч, сайн муу хосолсон жил. Гэр бүлд хүнд явдал учирч хэл ам болж, хэрэг явдал муу зүгт эргэнэ. Жилийн эцэст нилээд сайн болно.
Тахиа жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – баясал хөгжөөнтэй овоо жил бол но. Ажил үйлс өөдтэй болж их хүний тусламжтай зэрэг хэргэм нэмэгдэнэ. Эд хөрөнгө хураана.
Тахиа жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – аз завшаантай нэгэн жил, алдсан ашиг хийгээд эрхээ буцаан авч ирнэ. Гарлага бага, гадагш тарч ажил хийвэл бүтэмжтэй.
Тахиа жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – хатуу бэрх нэгэн жил. Хүнд зовлон нөмрөн ирж ажия үйяс доройтон гарлага их гарах магад.
Нохой жилтэй хүмүүний төөрөг арван хоёр жилд
Нохой жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – аз завшаантай өлзий хишгээ хайрлах нэгэн жил. Ажил үйлс дээр амжилт олж орлого орно. Биеийн эрүүл мэнд сойн, гэвч гэр зуур маргаантай, хүүхэд ач нарт гайтай.
Нохой жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – манан бүрхсэн бухимдангуй, сэтгэл дундуурхан жил болж мэднэ. Хүнд зовлон тулгарч найз нөхөд салж одно. Гарлага гарах тул болгоомжил.
Нохой жилтэй хүмүүний Бар жилийн өнгө – нам тогтуун нэгэн жил. Их ажил үйлс үүсгээд түүндээ горьдлого тавьж болно. Идэвхи ихтэй ажил үйлсэд яарч нэг жилийг өнгөрөөнө.
Нохой жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – Байр суурь зэрэг хэргэм нэмэгдэж, зол завшаанаар саад зовлонг арилгаж чадна. Сэрэмж алдалгүй явж, улс төрийн бодлогоор жаал зугаа хөөцөлдөнө.
Нохой жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – ашиггүй нэгэн жил. Хүч хөлсийг илүү зарцуулж, айл өрхөө авч явна. Бусдыг түшиж юу ч хийж болно, тийм атугай ч энэ жил түүний хувьд бас наанатай цаанатай шүү. Жилийн эцэст учир явдал сайн зүгт эргэнэ.
Нохой жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – маш өлзийтэй сайн жил, хүчлэн чармайвал хэрэг учир бүтэж, хийморь мандан хамаг үйлд цөм сайн, гэр зуур амар жаргана.
Нохой жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – тохируулах нэгэн жил. Апиваа хэрэг явдал хөгжин мандаж оргилдоо хүрэхэд эрх биш сайн тохируулах хэрэгтэй. Зөрчил болон гамшиг буй. Болохгүй, бүтэхгүй юм гэж байхгүй болно.
Нохой жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – тааруухандуу боловч тайван хөгжих жил. Хэл амыг хичээн явж, уур хилэнгээ дарвал гарлага бага гарна.
Нохой жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – бага үйлсийг бүтээх жил. Хувийн ашгийг илүү хөөцөлдснөөс болж их хэргийг саатуулж, бага хэрэгт дарагдана.
Нохой жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – өвчин эмгэгтэй нэгэн жил. Өвчин эмгэгт нэрвэгдэж, хань нөхөд сарниж, эд хөрөнгө, зэрэг хэргэм буурна. Зугаа цэнгэл өндөрлөж, тэрбээр мөнгөөр гачигдана
Нохой жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – мэдлэг нэмэгдэх нэгэн жил. Биед өвчингүй, бусад эүйлд хувиралтгүй. Цагийг завдаж, эрдэм сурвал сайн, Хир тааруу баярлуулах юм учирна. Хүний хүчинд бус өөрийнхөө чадал ухаанд дулдуйдваас тустай.
Нохой жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – нам тогтуун нэгэн жил. Санаанаас гадуур олз олж, найз нөхөд хамт жаргаж цэнгэнэ. Ажил үйлс хэвийн.
Гахай жилтэний төөрөг арван хоёр жилд
Гахай жилтэй хүмүүний Хулгана жилийн өнгө – тэмцэлтэй нэгэн жил. Үйл бүхэн нь бүтэмжтэй ч ажил үйлс тогтворгүй, гэр зуурын амьдрал таагүй. Чармайсны эцэст зовлонгоо эцэслэн амьдрал сайжирна.
Гахай жилтэй хүмүүний Үхэр жилийн өнгө – хамгийн сайн өлзийтэй нэгэн жил. Ажил их гарч ажил үйлс урагштай. Их учир гарахгүй, эр эмийн хэрүүл үүснэ. Өөр муу зүйлгүй.
Гахай жилтэй хүмүүний Бар жилийн өнгө – олон сайн ажил гарна. Ярвигтай атлаа өлзийтэй нэгэн жил. Цааш нь ажиллавал муудахгүй.
Гахай жилтэй хүмүүний Туулай жилийн өнгө – эгэл жирийн нэгэн тайван жил болох агаад анд сайхан нөхөдтэй болно. Ажил үйлс нь бүтэмжтэй, айх эмээхийн аюулгүй. Зэрэг хэргэм нэмэгдэнэ.
Гахай жилтэй хүмүүний Луу жилийн өнгө – урагштай нэгэн жил. Эрх ашиг хүртэж, итгэл хүндийг олж, гэр зуур амар жаргана. Бага зэрэг өвчин буй.
Гахай жилтэй хүмүүний Могой жилийн өнгө – мөнгөтэй болох ашигтай нэгэн жил тул хуучин санаж сарвайж явсан юм нь биелж, орон байр, машин техник гэх зэрэг юмтай ч болчихож юуны магад, ашиг хүртэнэ. Гэр зуураа сайн хань нөхдийн дэмжлэг их.
Гахай жилтэй хүмүүний Морь жилийн өнгө – эгэл жирийн нэгэн жил. Хувиралт бага. Өвчин тусан бага зэрэг зовлон учирна. Мэргэжлээ дээшлүүлэх чухалтай. Зол завшааныг ашиглаж чаддаг болохоор хонь нь гахай жилтэнд аз жаргалыг хайрлана.
Гахай жилтэй хүмүүний Хонь жилийн өнгө – ноднин жилийн тааламжгүй явдал дуусгавар болсон ч ашиггүй нэгэн жил. Ажил үйлс дахин ундарна. Хүнд зовлон тулгарч, гэр зуураа сэтгэлийг зовоож гарлага гарна. Нөхөр ханийн дэмжлэгээр саадыг арилгана
Гахай жилтэй хүмүүний Бич жилийн өнгө – бага үйлсийг бүтээх жил. Хувийн ашгийг илүү хөөцөлдснөөс болж их хэргийг саатуулж, бага хэрэгт дарагдана.
Гахай жилтэй хүмүүний Тахиа жилийн өнгө – санхүүгийн хувьд тарчигдуу яаралтай нэгэн жил болно. Ажил үйлс саадтай, гарлага нэмэгдэн, сэтгэл бие зовох тул хүсэл юүгээ хазаарласхийн хуучнаараа байх болно. Гэр зуур амартүвшин.
Гахай жилтэй хүмүүний Нохой жилийн өнгө – элбэг дэлбэг байж эрүүл саруул явах хийгээд ар гэрийнхээ талаар жаахан юм бодохгүй бол горигүй жил болно. Хүсэл их, төгсгөл бага нэгэн жил.
Гахай жилтэй хүмүүний Гахай жилийн өнгө – нам тайван сэтгэлд зохист яруу сайхан жил. Эд мөнгө өсч, ажил үйлс тайвнаар хөгжиж, шинэ завшаан тохиол учирна.
everyday.mn