Авлигатай тэмцэх газраас сонгуулийн ерөнхий хороонд зөвлөмж хүргүүллээ

2_wide-1-600x413

Монгол Улсын сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороонд Зөвлөмж хүргүүллээ. 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үеэр Авлигатай тэмцэх газарт сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол цөөнгүй ирсэн юм. Тэдгээрийн дийлэнх нь нийтийн албан тушаалтны сонирхлын зөрчлийн хуулиар хүлээсэн нийтлэг үүрэг болон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан тушаалтнууд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн гэсэн агуулгатай байв. 

Тиймээс сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа дээр дурдсан зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүргүүлсэн Зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс хүсэв. 

 

Орон нутгийн хурлын ээлжит сонгууль зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18.1.6-д заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо болон Сум, дүүргийн хороодод дараахь зөвлөмжийг өгч байна:

1. Авлигатай тэмцэх газраас улс төрийн санхүүжилт, хандивтай холбоотой бэлтгэн гаргасан видео материал /анимейшн/, холбогдох гарын авлагыг сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулах;

2. Сонгууль зохион байгуулахтай холбогдуулан төсвөөс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавьж, ил тод мэдээлэх, шилэн данс хөтлөх;

3. Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйндүрмийг чанд сахин мөрдөх, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй талаар мэдэгдэл гаргах, хэрэв ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд тайлбар гаргаж дээд шатны байгуулага, албан тушаалтнаар шийдвэрүүлэх;

4. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх;

5. Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нь гишүүдийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцуулахгүй байх арга хэмжээг авч, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ирүүлсэн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэх;

6. Иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн, түүнчлэн хуурч мэхлэх, эд мөнгөөр татах,санал худалдаж авах зэрэг аливаа хууль бус үйлдэл илэрсэн бол хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагад тухай бүр мэдэгдэх;

7. Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн11.2, 11.4 дэх заалт, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2 дахь хэсэгт заасны дагуу сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон сонгогдогчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг архивын нэгж болгон,хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газарт ирүүлэх;

8. Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан сонгуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийгхориглосон зохицуулалт”-ын талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрх бүхий байгууллагад мэдэгдэх, нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргүүлэх.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …