“Амьд барби” Монголчуудад ДУУРИЙН дуугаар БЭЛЭГ барина

43rmdtjcy6

Дэлхий дахинаа “АМЬД БАРБИ” нэрээрээ алдаршсан Украйны дуучин, жүжигчин, загвар өмсөгч Валериа Лукьянова өчигдөр өглөө Улаанбаатар хотноо ирсэн билээ.

Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй “Face of Beauty International 2016” тэмцээний шүүгчээр уригдсан тэрээр титэм гардуулах ёслолын ажиллагааны үеэр гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ. Валериа урын сандаа 50 гаруй дуутай бөгөөд 60 орны гоо бүсгүйчүүд нэгэн тайзнаа чуулах дахин давтагдашгүй үдэш өөрийн уран бүтээлээсээ толилуулахаар төлөвлөжээ.

10-р сарын 8-ны үдэш 19 цагт КОРПОРЭЙТ КОНЦЕРТЫН ТАНХИМ-д болох төгсгөлийн ёслолын ажиллагаа дэлхийн 30 гаруй улсад дамжуулагдан Монгол улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажилд хувь нэмэр оруулах нь гарцаагүй.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …