Нэг хаяг дээр бүртгэлтэй ч огт танихгүй 37 сонгогчийн алдааг бүү давтаарай

Айл өрхийн судалгаа хороо, дүүргийн бүртгэлд албан ёсоор байх ёстой. Шинээр хүн мэндэллээ гэж бүртгүүлдэг шиг насан эцэслэсэн нэгнийг ч бас хасдаг. Үүнийг ч иргэд бид хамгийн сайн мэддэг. Талийгаачдаа нутаглуулах газар хүсэхийн тулд бичиг баримтанд нь хасалт хийлгэж байж газар олгогддог. Харин шинээр мэндэлсэн иргэнийг ёслол хүндэтгэлтэйгээр өрх гэртээ хүлээн авдаг уламжлалтай.

s22

Өөрөөр хэлбэл манай өрхөд хэн нэмэгдэж, хэн хасагдсан бэ гэдгийг улсын бүртгэлийн байгууллагаас гадна оршин суугч бид л мэдэх ёстой асуудал. Гэтэл сүүлийн үед дагавар ч гэх үү, урилагагүй гэх үү зочид ихээр ирж сонгуульд санал өгөх нь нэмэгдлээ.  Ер нь сонгуулийн жилд шилжилт хөдөлгөөн эрс нэмэгддэг болсон байна.  Нэг айлд сонгуулийн санал өгөх насны 37 хүн бүртгэгдсэн байх жишээтэй. Төрөлт, нас баралтын бүртгэлээс гадна сонгуулийн сизони орвол ам бүр огцом нэмэгдэхэд гайхах зүйлгүй болж мэдэх нь байна.

Үүнийгээ царцааны нүүдэл, илүү зочин, урилгагүй айлчин гэх мэтээр нэрлэчихнэ бас болоогүй. Өрх гэрт санал өгөх насны хоёр хүн байхад санал өгөх найман хүний урилга ирэх нь хачирхалтай. Тэгсэн хэрнээ тэр найман урилга дотор өөрсдийнх нь нэр байхгүй байх нь энүүхэнд. Ингээд асууж лавлаад явахаар алдаатай бичигдсэн байна, танайх биш байна, хаяг нэр зөрсөн байна … гэх мэтээр тайлбар хийгээд буцаадаг байх юм. Ямар нэгэн аргаар сонгууль будилаантуулж байгаа гэж ойлгогдохоор энэхүү үйлдэл бүүр “чихнээ дасал” болж.

untitled

Манай хаяг дээр хэн илүү бүртгэлтэй байна вэ гээд хянаад явах хүн цөөн. Магадгүй бидний хайнга зангаас үүдэлтэй байж мэднэ. УИХ, НИТХ-ын сонгуулиар хаяг дээрээ хүн түр шилжин ирүүлж, санал өгүүлэхэд тодорхой ханштай байсан тухай албан бус мэдээлэл ихээхэн гарч байлаа.

Гэвч сонгууль шударга явагдаж, бидний төлөө ажиллаж чадах хүн л түшээ болох ёстой баймаар. Хэрвээ та сонгуулийг шударга явуулж, саналаа хүчинтэй байлгахыг хүсч л байвал танай хаяг дээр байх урилгагүй зочинг хороо, дүүрэгтээ мэдэгдэж, цаашлаад сонгуулийн хороодод гомдол гаргах бүрэн боломжтой юм. Сонгогч таны сонголт мэргэн байж өөрийн оршин буй дүүрэг, хороогоо хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …