Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO, Италийн Ром хотноо төвтэй Засгийн газар хоорондын байгуулага) нь Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газартай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсаны үндсэн дээр “Монгол “Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа холбоог хангаж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд ажилтнуудад зөв хандлагыг төлөвшүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд оршино.
Төслийн эхний шатанд салбар хоорондын зохицуулалтыг тусгасан сургалтын хөтөлбөрийг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг дэргэдээ мэргэжлийн экспертийн багийг ажиллуулан боловсруулсан юм.
Үүний дагуу цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хууль сахиулах их сургууль зэрэг 5 байгууллагаас сонгогдсон 33 сургагч-багш нар Сургагч-багш бэлтгэх сургалтанд амжилттай хамрагдсан.
Цаашид эдгээр сургагч-багш нар сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгож Монгол Улсын эрх зүйн орчин, олон улсын туршлага зэргийг судалсаны үндсэн дээр мэргэжлийн гарын авлагыг хамтран боловсруулсан.
Сургагч-багш нар боловсруулсан гарын авлагынхаа хүрээнд эдгээр 5 байгууллагын төлөөлөл 200 алба хаагчдад хичээл зааж сургалтыг амжилттай зохион байгуулж байна.
Үндсэн сургалт 2016 оны 10 дугаар сарын10-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжилнэ. Энэ төслийг АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн олон улсын товчооноос санхүүжүүлж байна.
prokuror.mn