Бичил уурхай эрхлэгчдийг дарамталжээ

Ардчилалын эхэн үе, нийгмийн  ороо бусгаа цаг үед ажилгүй болсон иргэдийн олонхийн амьдралыг залгуулж байсан ч,  тэр хирээрээр  “нинжа” гэж нэрлэгдэн  төр засагт хүртэл адлагдаж байсан хувиараа алт олборлогчид өдгөө эвлэлдэн нэгдэн,  зохион байгуулалтанд орж, байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээлт  явуулдаг шинэ хэлбэрээр  ажилладаг болжээ.  Ийм бичил уурхай  эрхлэгчдийн нэг бол  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Буянтын хөндий-Шарын гол” ТББ юм. Тэд хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй байдлаар  шороон ордод олборлолт явуулж,  улмаар эргээд байгальдаа нөхөн сэргээлт явуулах замаар үйл ажиллагаагаа эрхэлж, Дархан-Уул аймгийн 600 гаруй хүнийг ажлын байраар  хангадаг байна.

IMG_5610

SAMSUNG

Түүнчлэн эл ТББ нь  Шинэчлэлийн Засгийн  мөрийн хөтөлбөр дэх  “иргэдийн ажлын байрыг олноор нэмэгдүүлэх үйл ажиллагааг  бодлогоор дэмжинэ”  гэх  зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа хууль журмыг дагуу явуулж, иргэдийг ажлын байраар хангаж, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй бичил уурхай эрхлэгчдийг бий болгожээ.

IMG_5451

Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг С.Насанбат  болон Шарын гол сумын Засаг Д.Амарсанаа нар гарган ганц хоёр компанийн цөөн хэдэн хүн, албан тушаалтнуудын эрх ашгийн төлөө  захирамж гарган,  орон нутгийн 600 гаруй иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж, бичил уурхайчдыг албадан тараах, буулгах шийдвэр гаргажээ.  Энэ үйл ажиллагааг орон нутгийн цагдаа, онцгой байдлынхны оролцоотойгоор хүчлэн  гүйцэтгүүлэхээр  эл байгуулагуудад  үүрэг болгожээ.

SAMSUNG

Шарын гол компани 200 гаруй хүнийг ажлын байраар хангадаг бол тус   бичил уурхай 600 гаруй хүнийг ажлын байраар хангадаг гэнэ. Харамсалтай нь орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд ажлын байрыг нэмэгдүүлж байгаа бичил уурхайчдыг  дэмжин, гурвалсан гэрээ хийж  хамтран ажиллахын оронд  тэднийг хөөн дарамталж,  оронд нь мөнгөтэй, компанитай гадны баячуудыг хүчит  машин  механизмтайгаар эл талбайд оруулахаар улайран зүтгэж байгаа нь харамсалтай.

IMG_5409

IMG_5464

Бичил уурхайчдыг 9 сарын нэгний дотор олборлолт явуулж байгаа талбайгаа чөлөөлөхийг шаардсан  бол тэд хуулийн дагуу  үйл ажиллагаага явуулж байгаа талбайгаа чөлөөлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Тиймээс Монголын төр засгийн байгууллагууд, холбогдох яам агентлагууд, бичил уурхай эрхлэгч  иргэд хийгээд захиргааны байгууллагын дунд үүссэн дээрх  үл ойлголцол, маргаантай асуудалд анхаарлаа хандуулахгүй бол  олон нийтийг  хамарсан эмх замбараагүй байдал   учирч болзошгүй болоод байна.

 Ц.Мөнх

Ugluu logo

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …