Олборлосон нүүрснийхээ 70 гаруй хувийг “Дархан ДЦС” ТӨХК, “Эрдэнэт ДЦС” ТӨХК-д нийлүүлдэг

9a63908656192a238f89ee48139dabc6

“Шарын гол” ХК-ийн хамт олон өвөлжилтийн бэлэн байдлаа хангахад ихээхэн анхаарч уулын үндсэн техник тоног төхөөрөмжийнхөө жилийн болон урсгал засварыг бүрэн хийгээд байна. 2016-2017 оны өвөл олборлон хэрэглэгчдэд нийлүүлэх нүүрсний нөөц нээх ажил 70 гаруй хувийн биелэлттэй явж байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 200,0 мян.тн нүүрсний нөөцтэй шилжих төлөвлөгөөтэй  ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар уурхайн аманд сайн чанарын 80.0 мян.тн нүүрс бэлэн олборложээ.

ДАРХАН ХОТОД НИЙТ 17 ЦЭГЭЭР ДАМЖУУЛАН ХЯМД ҮНЭЭР НҮҮРСЭЭ БОРЛУУЛЖ БАЙНА

Удирдлага, хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдийн эрэлт хүсэлтэд нийцүүлэн шуудайлсан нүүрсийг захын ченжийн үнээс доогуур үнээр борлуулах ажлыг 2013 оноос хойш Дархан-Уул аймгийн хэмжээнд тогтвортой хэрэгжүүлж байна.

b6259c10027d26b0188b7acf6cb76326

2016 оны 10 дугаар сараас эхлэн уурхайд шуудайлсан нүүрсийг Дархан хотод нийт 17 цэгээр дамжуулан 40 кг шуудайтай нүүрсийг 5000 төгрөг, 20 кг шуудайтай нүүрсийг 3000 төгрөгөөр  тус тус борлуулж байна.
Өнөөдрийн байдлаар Дарханд нийт 1065,24 тн нүүрс борлуулаад байгаа ба цаашид борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад ажлаа чиглүүлэн ажиллаж байна.
Ингэж уурхай дээр нүүрс шуудайлалтыг хийснээр Шарын гол сумын 60 орчим иргэдийг түр ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлж байгаа нь сумын иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд багагүй тус нэмэр болж байгаа юм.
Жижиглэнгээр нүүрс борлуулах үйл ажиллагааг мөн Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн уурхайн амнаас өөрсдийн тээврээр нүүрс худалдан авч байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад бохирдол багатай сайн чанарын нүүрс нийлүүлэхэд анхаарч чулуулаг хольцийг ялгах үйл ажиллагааг сайжруулж байгаа нь хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн үр дүнтэй ажил болжээ.
Жижиглэнгээр нүүрс борлуулах үйл ажиллагааг механикжуулж хөнгөвчлөх зорилгоор бага оврын техник ашиглахын зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан нүүрс шигших төхөөрөмжийг санаачилан хийж ашиглаж байна.

ХАГАС КОКСЖСОН НҮҮРСИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ

Дархан хот төдийгүй Улаанбаатар хотод утааг багасгах талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Шарын гол” ХК нь “Нако түлш” ХК-тай хамтран агаарын бохирдолыг бууруулах зорилгоор сүүлийн үеийн технологиор хагас кокс болон коксон брикетэн түлшний үйлдвэрийг 2008 оноос байгуулж, 2010 онд ашиглалтанд оруулсан байна. Тус үйлдвэр нь жилдээ 100 мянган тонн нүүрс боловсруулж, 50-80 мянган тонн хагас кокс болон брикетэн түлш, 30 мянган тонн шатдаг хий, 5 мянган тонн коксын тос үйлдвэрлэх хүчин чадалтай.
Нако түлш ХК нь “Утаагүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлснээр агаарын бохирдлыг бууруулах ажилд тодорхой хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Тухайлбал: Хагас коксжсон түлшийг Дархан сумын 15 дугаар багт таван цэгээр дамжуулан зах зээлийн үнээс маш хямд буюу 25 кг нь 3000 төгрөгөөр борлуулж байна.

9f6213ce75dd56f0ec3b19e6b8ea2228

Мөн энэ өвөл Дархан сумын 15 дугаар багийн 2154 өрхөд хагас коксжуулсан түлшийг туршиж хэрэглүүлэхээр болжээ.  Энэ хүрээнд тус багийн өрхүүдэд нийт 1000 шуудай хагас коксжуулсан түлшийг үнэгүй тарааж, хагас коксжсон нүүрс хэрэглэхийн ач холбогдолыг хэрэглэгчдэд танилцуулж, мэдээллэсэн байна. Энэ өвөл 15 дугаар багт хийсэн туршилт амжилттай болбол ирэх жилээс Дархан сумын 1, 2, 3, 6, 7 дугаар багийн гэр хороололд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Стандарт Хэмжил зүйн хэлтэс, Захирагчийн ажлын алба зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч өнгөрөгч есдүгээр сард гурван энгийн, нэг төслийн нийт дөрвөн зууханд мод, нүүрс, хагас кокжсон түлшний хэрэглээнд туршилт хийж дүгнэлт гаргажээ.

Хагас кокс нь түүхий нүүрсэнд агуулагддаг идэмхий бодис, давирхай зэрэг бусад хольцуудыг нь дулааны аргаар ялгаж авсан экологийн хувьд цэвэр түлш. Дээрх бодисуудыг цэвэрлэж авснаар бүрэн шаталттай, утаа маш бага, шатах үедээ угаар ялгарахгүй, дулааны илчлэг нь түүхий нүүрснээс 40-өөс багагүй хувиар өндөр, асалт хурдан, нүүрстэй харьцуулахад үнэр бага, дулаан барих чадвар өндөр зэрэг давуу талтай.

Уг түлшийг хэрэглэхдээ нүүрстэй харьцуулахад бага хэмжээгээр хийж агаар өгөлтийг зөв тохируулж утаагүй болонгуут агаарын сойлтыг хааж дулаанаа бариулах зэргээр зөв галлах нь чухал гэдгийг энэ үеэр мэргэжилтнүүд иргэдэд зөвлөж байлаа. Цаашид тус компанийнхан Шарын голын уурхайн баяжуулсан нүүрсийг гүн боловсруулан сайн чанарын хагас кокс гарган авч гэр хорооллын айл өрхүүдийг утаагүй шахмал түлшээр бүрэн хангах зорилготой ажиллаж байна.

t6bc121487cbf09b72d4e5e0c8a802b6d

Дархан-Уул аймаг

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …