Нойргүйдлээс ангижрах арга олджээ

b15cbc2d5364849agreat

Хүмүүст нойргүйдлээс ангижрахад нь тус болох аргыг олж чадсан гэдгээ судлаачид мэдээлэв. Өдгөө эмч нар нойрны дэглэм алдагдалттай тэмцэхэд зориулагдсан олон тооны эм, бэлдмэлүүдийг бүтээсэн ч энэ нь төдийлөн нааштай үр дүнг үзүүлэхгүй байгаа билээ. Тиймээс эрдэмтэд илүү аюул багатай, бас үр нөлөө өндөртэй эм бэлдэлүүдийг бүтээх тал дээр шаргуу ажиллаж байгаа юм. Дээр нь эрдэмтэд нойргүйдэлттэй тэмцэхэд тустай ямар нэгэн дасан зохицолт байхгүй тийм бэлдмэл юм уу аргачлалыг бүтээхийг зорьж байгаа аж.

Эмч нар унтахаасаа хэдэн цагийн өмнө элдэв өдөөгч зүйлээс ангижрах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Мөн спортоор идэвхтэй хичээллэхгүй, хүнд боловсрогддог хоол идэхгүй байвал зүгээр. Яг унтахынхаа өмнө бүлээн усанд орж хэвтэх юм уу ном уншвал сайн гэнэ. Түүнчлэн эрдэмтэд унтахын өмнө цэвэр агаарт хагас цагийн туршид зугаалбал нааштай үр дүнд хүрнэ гэж үзэв. Мөн йогоор хичээллэвэл нойргүйдлээс бага ч болов ангижрах боломжтой юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …