Өглөө яаран босч, ажилдаа хожигдохгүйн тулд хам хум гүйн гардаг. Сайхан зассан өглөөний цайны ширээ бол зүгээр л мөрөөдөл. Яагаад гэвэл тийм тансаг сайхан ширээ засахад их цаг зарцуулна. Тиймээс өглөөний унд бэлдэж зогсохын унтаж байсан нь илүү дээр гэж үзэх нь бий. Гэхдээ мөрөөдлийн өглөөний цайг 15 – хан минутанд бэлтгэх жор байна.
Ажлынхаа өрөөнд очоод ямар нэг зүйл идье гэж бодохын оронд гэртээ амттай цайгаа бэлдчихвэл эрүүл мэндэд ч тустай, тэр өдрийн эрч хүчээ ч авах боломжтой юм шүү дээ.
Гадил болон нэрсний бин
Орц:
Гурил – 3/4 аяга гурил /талаас арай дээгүүр гурил/
Сүү – 1 аяга
Өндөг – 1 ширхэг
Исгэгч – 1 цайны халбага
Цөцгий -1 цайны халбага
Элсэн чихэр – 1 цайны халбага
Давс
Хачирлах жимс
Зөгийн бал эсвэл сироп
Хийх арга:
Гурил дээрээ элсэн чихэр, исгэгч болон давсаа хийгээд холиод тавина. Өндөгөө сайтар хутгаад сүү нэмэн дахин хутгана. Одоо хамгийн түрүүнд бэлдсэн гурил дээрээ хийнэ. Мөн цөцгийгөө хайлуулаад нэмнэ. Одоо хайруулын тавгаа тослоод бингээ шарна. 2-3 минут хоёр талыг нь жигд болгоно. Бэлэн болсон бингээ дуртай жимстэйгээ холиод идээрэй.
Хүнсний ногоотой фриттата
Орц:
Өндөг – 6 ш
Амтат чинжүү – 3 ш
Улаан сонгино – 1 ш
Брокколи – 200 гр
Ногоон шош /урт/ – 200 гр
Нимбэг – ¼
Оливын тос – 50 мл
Сармис – 2 хумс
Цөцгий – 50 гр
Давс
Хар перец
Амтлагч
Хийх арга: Өндгөө давс, бусад амтлагчтай холино. Брокколийн цэцэгтэй хэсгийг сонгоно. Чинжүүгээ цэвэрлээд нарийн хэрчинэ. Сонгиныг нимгэн хагас цагариг хэлбэртэй хэрчинэ. Сармисаа нухаж, нимбэгийн шүүс, оливын тостой холино. Хэрчсэн сонгиноо цөцгийн тосонд зөөлөртөл хуураад, брокколи нэмж ахин 1 минут хуурна. Дээр нь чинжүү, ногоон шош нэмээд мөн 1 минут хуурна. Түрүүчийн сармисаа нэмж хийгээд 30 секундын дараа өндгөө асгаж өгнө. Өндөг бэхжиж эхэлмэгц, урьдчилж халаасан шарах шүүгээнд хийж 180 хэмд 7-10 минут шарна. Давс, перец, яншуй цацаад таваглана.
Орц:
Йогурт – 2 аяга
Элсэн чихрийн пудр – 1 хоолны халбага
Нухсан бүйлс – 2 цайны халбага
Гранола – 1 аяга
Шинэ жимс, жимсгэнэ – 1 аяга
Хийх арга:
Иогурт дээр элсэн чихэр болон бүйлсээ нухаж хийгээд 2 халбагыг нь өөр саванд хийнэ. Үүн дээрээ 2 халбага гранола, 2 халбага жимсээ тарааж тавина. Энэ үйлдлээ 2 давтан хийж, давхарга үүсгэнэ. Дээр нь бүйлс, гааны шинэхэн навч тавьж өгч болно. Хөргөгчинд хөргөөд гаргаж иднэ.
Бяслаг, тахианы махтай амтат кекс
Орц:
Тахианы цээж мах – 2
Үрсэн бяслаг – 1 аяга
Гурил – тал аяга
Сүү – тал аяга
Өндөг – 2 ш
Цөцгий – 4 хоолны халбага
Амтлагч, яншуй
Хийх арга:
Тахианы цээж махаа чанаад дөрвөлжин болгож хэрчинэ. Бяслаг, өндөг, сүү, цөцгий болон амтлагчуудаа сайтар хольж хутгаад яншуй болон гурилаа нэмнэ. Одоо хэрчсэн махаа хийгээд аягандаа хувааж хийх бөгөөд 180 хэмтэй шарах шүүгээнд 15 минут шарж болгоно.
Гадил, зөгийн балтай бин
Орц:
Аарц – 200 гр
Өндөг – 1 ш
Гадил – 1 ш
Гурил – 3 хоолны халбага
Ванилин
Ургамлын тос – 3 хоолны халбага
Элсэн чихэр – 2 хоолны халбага
Давс
Зөгийн бал
Хийх арга:
Аарц, гадил, өндөг, элсэн чихрээ миксердээд 1 хоолны халбага гурил нэмж сайтар хутгах бөгөөд гурилаа энэ маягаа бага багаар нэмж зөөлөн зуурмаг болгоно. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад зуурмагаа хийж 2 талаар нь шарна. Нэг талыг нь 2-3 минут шарахад болно. Халуун бин дээрээ зөгийн бал болон бананаар чимэглээд идэхэд бэлэн боллоо.
Тахианы мах, ногоотой лаваш
Орц:
Нимгэн лаваш – 4 ш
Лууван – 1 ш /дунд зэрэг/
Шинэ өргөст хэмх – 2 ш
Тахианы ясгүй мах
Давс, перец
Нунтаг чинжүү /халуун биш/ – тал цайны халбага
Амтат чинжүү – 1 ш
Салат – 100 гр
Цөцгий, эсвэл өөр сүмс
Хийх арга: Луувангаа үрнэ. Өргөст хэмхийг нарийн хэрчинэ. Тахианы махыг дөрвөлжин хэрчинэ. Хайруулын тавагт дунд зэргийн гал дээр 1 хоолны халбага ургамлын тос халааж, тахианы махаа хийгээд болтол нь хуурна. Тавган дээр гаргаж, халуун хэвээр нь байлгана. Энэ хайруулын тавагтаа нарийн хэрчсэн амтат чинжүү хийж, давслаад зөөлөртөл хуурна. Лаваш дээрээ цөцгий түрхэж, салат болон бусад орцоо хийхдээ захад нь 2 см зай сул үлдээнэ. Ингээд доод захыг нь дээш нугална. Дараа нь шанзтай лавашаа ороомог болгон орооно.
Нэрстэй пицца
Орц:
Пиццаны бэлэн гурил
Зөөлөн бяслаг – 120 гр /Almette г.м./
Корица – 1 цайны халбага
Нэрсний чанамал – 1/3 аяга
Шинэ нэрс – 1 аяга
Хийх арга: Бяслаг болон корицагаа холино. Пиццаны бэлэн гурил дээрээ бэлдсэн зуурмагаа жигд түрхэнэ. Мөн нэрсний чанамалаа түрхэж, жимсээ жигд тавина. Ингээд 210 С шарах шүүгээд 15 минут шараад бэлэн болно.
Гахайн утсан мах, бяслаг хавчуулсан халуун талх
Орц:
Талх
Гахайн утсан мах
Бяслаг Базилик навч – 4 ш
Нунтаг чинжүү
Хийх арга: Зүсэм талхан дээр зүсэм гахайн утсан мах, базилик 2 навч тавиад нунтаг чинжүү цацаж, зүсэм бяслаг, базилик 2 навч, зүсэм талх давхарлаж тавина. Хэрэв сэндвич хийгч байдаг бол шаргалттал шарна. Байхгүй бол тосгүй хайруулын тавагт хийж хутгуураар хөнгөн дараад, хоёр талаас нь сайн шарж өгнө.
Богино долгионы зууханд хийх шоколадтай кекс
Орц:
Гурил – 4 хоолны халбага
Элсэн чихэр – 4 хоолны халбага
Нунтаг какао – 3 хоолны халбага
Хөөлгөгч – ¼ цайны халбага
Чимх давс
Өндөг – 1 ш
Сүү – 3 хоолны халбага
Цөцгийн тос – 1 хоолны халбага
Зөөлөн ирис – 2-3 ш
Хийх арга: 300 мл – ын хэмжээтэй саванд орцуудаа бүгдийг нь хийж сайтар хольж хутгана. Бэлэн болсон зуурмагаа аяганд хувааж хийгээд богино долгионы зууханд хийж 700 ВТ – аар 1 минут жигнэнэ. Дараа нь ирисээ дээр нь тавиад дахин зуухандаа хийгээд 1 минутын дараа бэлэн болсон байна.
Бинтэй маргарита пицца
Орц:
Бин – 1 ш
Мозарелла бяслаг
Нимгэн хэрчсэн улаан лооль – 1 ш
Базилик навч
Сармис – 3 хумс
Оливын тос – 1,5 хоолны халбага
Бальзам цуу – 1,5 хоолны халбага
Хийх арга: Оливын тосонд сармисаа нухаж хийгээд гамбираа тосолно. 180 хэмд халаасан шарах шүүгээнд 5 минут шараад гаргана. Одоо мозарелла бяслагаа нимгэн хэрчээд дээр нь тавих бөгөөд давс, перецээр амтална. Ахин 7 минут шарна. Бальзам цуу болон базиликаа пицца дээгүүр жигд цацаад бэлэн боллоо.
Эх сурвалж: emegteichuud.mn