Ногоон паспорттой иргэд Япон Улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.
Ногоон пасспорттой иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорихоор болсноо албан бичгээр баталгаажуулах шаардлагатай. Харин хувийн ажлаар ногоон пасспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах юм байна. Иймээс ногоон пасспорттой иргэд хувьдаа албаны пасспортоо битгий ашиглаарай гэдгийг Гадаад харилцааны яамаас сануулж байна.
Өөрөөр хэлбэл дипломат пасспортоос бусад пасспорт эзэмшигч Монгол иргэдийн тухайд Япон Улс руу зорчихдоо урьдын адил Япон Улсын виз мэдүүлэх шаардлагатай. Цаашид 25 улстай Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж, албан хэргээр зорчиж яваа иргэдэд хөнгөлөлт эдлүүлэхээр тохиролцоо хийж байгаа аж.