С.Зоригийг жирийн хүмүүс хөнөөсөн юм бол нууцын зэрэглэлд оруулах шаардлага байна уу

4b138f8c01e01204880ddf25d2d11bdd

Энэ хэдэн томчууд Монголын ард түмнээр ёстой нэг тоглох шиг болж байна аа. С.Зоригоос өгсүүлээд төр, түмнээ гэсэн хүмүүсийг бүгдийг нь хордуулж хөнөөчихөөд эхнээс нь шийдвэрлэж байгаа царай нь энэ.

Элэг хөшөөм тавилттай шоуг ард иргэд бид гадарлаж байгаа ч эрх биш урагшилж байгаад нь бас талархаж л сууна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийг 18 жилийн турш мөрдсөн хууль, хяналтынхан эцэс сүүлд нь жирийн гурван хүнийг түүний үхэлд буруутай болохыг тогтоосон гэнэ.

Мөн анхнаасаа улстөрийн зорилготой, захиалагчтай гэдэг нь тодорхой байсан энэ хэргийг захиалагчгүй болгож шийдвэрлэх гэж байна. Хэрвээ С.Зоригийг жирийн хүмүүс хөнөөсөн, улстөрчид оролцоогүй, улстөрийн захиалгагүй, нэрийг нь нууцлахыг хүсээгүй цаад эзэн гэж хүн байхгүй юм бол нууцын зэрэглэлд оруулах шаардлага байгаа юм уу.

Нууцын зэрэглэл нэрийн дор хичнээн ч олон хүний аминд хүрч, хичнээн ч олон хүний хэлмэгдүүлэв дээ. Мөн түүнчлэн хүн амины жирийн нэг хэргийг М.Алдар хэмээх улстөрчдийн гар хөл болсон, тодруулбал Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг шүүгчээр шийдүүлэх гэж байна.

Үүнийг учир мэдэх хүмүүс хэлж ярьж, хараат бус өөр шүүгчээр шийдүүлэх хүсэлтэй байгаа ч дээгүүрээ тохироод шийдэж байгаа зүйлд тэдний хүчин мөхөстөж байгаа аж. Тэдний хэлснээр, С.Зоригийг хэргийг шийдсэнээрээ М.Алдар томоохон албан тушаалд очиж, шагналаа авах гэнэ.

Тэгвэл С.Зоригийг 16 настай байхдаа хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар болон түүний хамсаатнууд гэгдэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг М.Алдар шүүгч хэрхэн шийдвэрлэхийг харах үлдэх шив.

Мөн С.Зоригийг алагдахад хэргийн газарт байсан ч дараа нь алга болсон эд мөрийн баримтууд болон тэдгээр эд мөрийн баримтууд ямар шалтгааны улмаас тэнд байсныг тодруулсан эсэхийг нь харья.

Юутай ч, Энэ хэргийн шүүх хурал энэ сардаа багтаж эхлэхээр болсон.

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …