ХБНГУ-ын иргэн Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан 2016 оны 12-р сарын 13-ны өдөр  гардуулан өглөө.

Клаус Шмидт Корситтог “Найрамдал” медалиар шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол орны ойн салбарын менежментийг боловсронгуй болгох, байгаль орчинг хамгаалахад оруулсан хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Биологийн олон янз байдал” хөтөлбөрийн захирал Клаус Шмидт Корситтог Найрамдал медалиар шагнасугай” гэсэн байна.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …